Бидэнтэй нэгд

Нийгэм

Н.Энхбаяр & Ц.Элбэгдорж

Нийтэлсэн

-Гозойсон оймс, гялалзсан гутлын эзэд-

Монгол Улсын төр ажилласан хүндээ халгаатай мэт харагддаг болоод хэдэн жилийн нүүрийг үзлээ. Ерөнхийлөгч асныхаа оймсыг гозгонуулж, барьж, хорилоо. Бас шүүж, шоронд хийлээ. Араас нь хэдэн ч Ерөнхий сайд аснаа баривчилж, хорив, саатуулж, шалгав. Ирэхгүй зугтаад байвал энэ дэлхийгээр нэг зарлаж, эрж суран Интерполд хандаж байна. Эдний араас Эби буюу Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн нэр ч бичигдэж байна. Хачирхалтай нь манай хууль, шүүх, цагдаагийн байгууллагынхан дуудаад очдоггүй, хайгаад олдоггүй хүмүүс нь цахим орчинд нээлттэй, хэнбугайтай ч харилцаад, цаашлаад хүссэн хүндээ ярилцлага, сурвалжилга өгөөд сууж байдаг болсон.

Саяхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг олон улсад Интерполоор эрэн сурвалжлах асуудал сөхөгдсөн. Гэтэл тэр би байгаа гэдгээ мэдэгдэж “Харах өнцөг” нэвтрүүлгээр ярилцлага өгч буйгаа олон нийтэд цацсан. Тэр “Би эх орондоо очно гэж бодож байсан. Гэхдээ Х.Баттулгын зохиосон жүжгээр очих уу. Тэр хүний зохиосон жүжгийн дүр болж, бойны ямаа шиг хашаа руу орох уу гэдгээ сонгох хэрэгтэй” хэмээн ярьсан. Түүнээс жилийн өмнө тэр “Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа Прокурорт биечлэн өгсөн Таван толгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс” хэмээн өөрийн цахим хуудаснаа жиргэж байсан нэгэн. Гэтэл өнөөдөр юун гутлаа тослож, зангиагаа зүүж ирэх байтугай “очно” хэмээн том дуугараад сууж байна. Түүнийг таван одтой зочид буудалд амьдарч байгааг Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дөнгөж өчигдөр хэлж байна.

Төрийн тэргүүн асан өөрийнх нь дараагийн Ерөнхийлөгч ямар арга барилаар ажиллаж, хууль, шүүх, цаазын байгууллага нь ямар арга технологи ашигладаг гэдгийг хамгийн сайн мэднэ. Өөрөө Ерөнхийлөгч байх үедээ өмнөх Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хэрхэн “тэмцэж” байсныг монголын ард түмэн мартаагүй.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд түүнийг гэрээс нь авч гарахдаа гутлыг нь өмсүүлэлгүй оймстой хөлийг нь дээш гозгонуулан байж баривчилсан. Тэрээр өлсгөлөн зарлаж, эмчлэгдэж, шүүхээр шийтгүүлсэн гээд хэдэн жилийн нүүрийг үзсэн. Бас л Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шиг гадны улсыг зорьсон. Тухайн үеийн төр, засгийн удирдлагуудын буруу, булхай, хууль, цаазын байгууллагыг гоочилж, муучилж байсан. Гэхдээ тэр “Би дэлхийн тэнд энд болсон, хурал, цуглаанд оролцож байна” гэж пээдийгээгүй. Эмчилгээ хийлгэж буйгаа дуулгаж, дуудсан цагт нь очих болно гэдгээ мэдэгдэж ч байсан, ирсэн, асуудлын ард гарч ч байсныг хүн бүр мэднэ.

Одоо иргэд хэн нь хэн бэ гэдгийг ойлгодог, ялгадаг болчихсон. Н.Энхбаяр хэний зохиолоор, Ц.Элбэгдорж ямар асуудлаар хуулийн байгууллагатай холбоотой болсныг ойлгоно. Тийм атал эрхэм Ерөнхийлөгч асан маань бултаж, зугтаж яваагаа булзааруулж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүгээд буцаж ирсэн нь дээр баймаар. Уг нь өөрөө хүрээд хавь илүү нэр хүндтэй харагдах нь мэдээж. Харин Монгол Улсын хууль, шүүх дуудаж байхад үл тоомсорлож гэмээнэ харь гүрнийхэн оймстой хөлийг чинь гозойлгож өргөх нь битгий хэл шороотой хутгаж, чирч гулдрах вий дээ.

 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр2 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр2 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент2 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр2 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ4 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий5 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр5 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм5 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?