Энтертайнмент

Монголын шигшээ баг ДАШТ-ний дөрөвдүгээр байрт шалгарлаа

Нийтэлсэн

Бенди буюу бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний В дивизионы тоглолтууд энэ сарын 1-6-ны хооронд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдаж байгаа мэдээллийг бид та бүхэндээ хүргэсэн. Тэгвэл өнөөдөр/2020.03.06/ тус тэмцээний сүүлийн өдрийн тоглолтууд явагдлаа.

Монгол Улсын бөмбөгтэй хоккейн шигшээ баг өчигдөр/2020.03.05/ Украины шигшээ багтай учраа тааран 3:1-ийн харьцаатай ялагдал хүлээн хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Хүрэл медалийн төлөө өнөөдөр Словак улсын шигшээ багтай хийж 3:2-ийн ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ.

Тус тоглолтын эхний гоолыг нэгдүгээр үеийн 32 дах минутанд Словак улсаас Грелль Мартин оруулж эхний үе Словак улсын шигшээ багийн тэргүүлэл дор өндөрлөсөн. Хариу гоолыг хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Монголын багаас Э.Эрдэнэжав оруулж тоглолтын тооны харьцааг тэнцүүлж улмаар 62 дах минутанд Монголын багийн ахлагч Г.Тамир тэргүүллийн гоолыг оруулж Монгол хошуучилж эхэлсэн. Гэвч 66, 71 дэх минутуудад Словак улсын шигшээ баг дараалан гоол оруулж 3:2-ийн харьцаатай Монголын шигшээ багийг хожиж 2020 оны ДАШТ-ний В дивизоны хүрэл медалийн эзэд боллоо.

Exit mobile version