Энтертайнмент

Николас Кэйж шинэхэн амрагаараа Япон бүсгүйг сонгожээ

Нийтэлсэн

Холливудын алдарт жүжигчин Николас Кэйж 11 сарын турш  гоонь эрийн амьдралаар амьдарсны эцэст шинэхэн хайр дурлалтайгаа учирчээ. Өдгөө 56 настай жүжигчин 26 настай Япон бүсгүйг ээлжит амрагаараа сонгосон байна.

Рико Шибата хэмээх энэ бүсгүй Николас Кэйжтэй болзоод хоёр сар болж байгаа гэнэ. Өмнө нь гурван ч удаа гэрлэж, хэд хэдэн бүсгүйчүүдтэй болзож байсан Николас Кэйж хоёр хүүхдийн аав билээ.

Хамгийн сүүлд 23 настай Эрика Коика гэх бүсгүйтэй нэг жил орчим үерхээд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард салсан юм. Тэд  2019 оны гуравдугаар сарын 23 нд гэрлэлтээ бүртгүүлсэн ч ердөө дөрөвхөн хоногийн дараа гэр бүлээ цуцлуулж байжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Exit mobile version