Орон нутаг

Ажлын цагийг 09:00 цагаас эхлүүлэх шийдвэр гарлаа

Нийтэлсэн

Корона вирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Увс аймгийн онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа:

2020.02.17

1.    Авто замуудын постуудын хяналт шалгалтыг идэвхжүүлэх, шаардлагатай чиглэлд пост нэмж гаргах

2.     Корона вирусийн халдвараас  урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, албан байгууллага аж ахуйн нэгжүүд ажлын тусгай горим шилжиж, штаб байгуулан мэдээ мэдээллийг төв штаб мэдээлэлж  ажиллах

3.     Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын цагийг өглөө 09:00 цагаас эхлүүлэх

4.    Жирэмсэн болон  0-10 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг 6 цаг болгох

5. 2020.02.21-26-ний өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг  шийдвэрүүдийг гарган холбогдох газрууд ад хэрэгжилтэд  хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

 

Exit mobile version