Дэлхий

Тэгү хотын нэг орон сууцны 46 хүн шинэ коронавирусний халдвар авчээ

Нийтэлсэн

БНСУ-ын Тэгү хотод байрлах “Нэг сэтгэл” нэртэй орон сууцны байрнаас 46 хүн шинэ коронавирусний халдвар авсан нь батлагдаад байна. 142 хүн амьдардаг энэ орон сууцнаас 94 хүн “Шинчонжи” сүмд явдаг байна. Халдвар авсан нь тогтоогдсон 46 хүн нь “Шинчонжи” сүмд харьяалагддаг нь тогтоогджээ. Тэдний 14 нь эмнэлэгт хүргэгдсэн бол 32 хүн эмнэлгийн ор хүрэлцэхгүй шалтгааны улмаас гэртээ тусгаарлагдаад буй юм байна. Одоогоор тус орон сууцыг ариутгах ажил хийж байна.

Өнөөдөр 16:00 цагийн байдлаар БНСУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 7041 болж өсөөд байна.

Exit mobile version