Нийгэм
“Алтанбулаг” боомтын хилийн нэвтрэх цэгт зорчигчдын халуун хэмжигч нэмж байрлууллаа
2020 оны гуравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Улсын онцгой комиссын гишүүн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтод ажиллалаа. Тэрбээр Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөр төвшинд зохион байгуулж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, Хилийн Мэргэжлийн хяналтын албанд хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, багаж тоног төхөөрөмж хүлээлгэн өгч, хилийн нэвтрэх цэгт зорчигчдын халуун хэмжих термокамерыг нэмж байрлууллаа.
Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хилийн нэвтрэх цэг дээр авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний бэлэн байдалд дэмжлэгт хяналтыг хийж зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллав.
Эх сурвалж: Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба