Улс төр

Улаанбаатар-Берлин чиглэлийн нислэгийг зогсоох эсэхийг хэлэлцэж байна

Нийтэлсэн

Улсын онцгой комиссын хурал өнөөдөр /2020.3.8/ 12.00 цагт эхэллээ. Хурлаар түр зогсоосон олон улсын нислэгүүдийн хугацааг үргэлжлүүлэн сунгах эсэх, Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын талаар ярилцах юм. Тухайлбал,

  • Монгол Улс- БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгах эсэх
  • Европоос ирэх зорчигчдын тоог хязгаарлах
  • Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоох эсэх
  • Covid-19-ийн  халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ
  • Нүүрс тээвэр, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-аас эхлүүлэх эсэх
  • Covid-19-ийн халдвартай холбоотойгоор иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлж буй хандив зэрэг асуудлыг хэлэлцэх юм
Exit mobile version