Дэлхий

Португалийн ерөнхийлөгч өөрийгөө тусгаарлах шийдвэр гаргажээ

Нийтэлсэн

Португалийн 71 настай ерөнхийлөгч албаны бүх арга хэмжээгээ цуцалж, гэртээ хөл хорионд тусгаарлагдахаар болсноо Ням гарагт зарлажээ.

Ерөнхийлөгч Марчело Рэбело де Соуса саяхан нэг сургуулийн сурагчдын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Гэтэл нэг сурагчаас сүүлд Covid-19 вирусийн халдвар илэрсний улмаас сургуулийг нь хаасан юм байна.

Одоогоор ерөнхийлөгчийн биеийн байдал хэвийн, халдварын шинж тэмдэг илрээгүй байгааг Португалийн ерөнхийлөгчийн алба мэдээлжээ.

Ерөнхийлөгч сурагчидтай гар барьж мэндлээгүй, зөвхөн хамт зураг авхуулсан болохыг мөн мэдэгдсэн байна.

Португаль улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 25 тохиолдол бүртгэгдсэн ба хүний амь эрсдээгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version