Дэлхий

Өвөр Монголчууд коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчилж, эдгэрүүлж байна

Нийтэлсэн

Шинийн 15-ны билигт сайн энэ өдөр Өвөр Монголчууд коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчилж эдгэрүүлж байгаа тухай баяртай мэдээг уншигч танаа дуулгаж байгаадаа таатай байна.

Өвөр Монголын хэмжээнд нийт 75 хүн энэ аюулт хижиг тахал өвчнөөр халдварлан өвчилж өнөөдрийн байдлаар Ордос хот 11, Баяннуур аймаг долоо, Улаанхад хот ес, Бугат хот ес, Хөх хот зургаа, Хөлөнбуйр аймаг долоо, Улаанцав аймаг хоёр, Шилийн гол аймаг ес, Тунлио хот долоо, Ухай хот хоёр, Хянган аймаг нэг нийт 70 хүн эмчилэгдэн эрүүл болж, нэг хүн нас барж, одоо дөрвөн хүн эмнэлэгт эмчүүлж байгаа гэнэ.

Сүүлийн 20-иод хоног Өвөр Монголд “COVID-19”-ийн халдвар авсан хүн нэмэгдээжгүй аж. Мөн дээрх 75 хүн бүгд Хятад үндэстэн юм байна.

БНХАУ-д амьдардаг Монгол үндэстнүүд одоогоор коронавирусээр өвчлөөгүй сайхан мэдээг давхар сонсгоё.

Exit mobile version