Бидэнтэй нэгд

Нийгэм

Батсүмбэрийн ахмадууд тэтгэврээсээ 5.2 сая төгрөг хандивлав

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн газраас дэлхий дахинд дэгдээд буй  шинэ коронавирус covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр цаг алдалгүй арга хэмжээ авч гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа билээ.

Хүн ардынхаа эрүүл мэндийг аюулт өвчнөөс хамгаалах, урьдчилсан, сэргийлэх гамшгийн бэлэн байдлыг хангахтай холбоотой хүн хүч, тоног төхөөрөмж, бусад зардлыг хангах үйлсэд бүх нийтээр нэгдэж буй энэ цаг үед Батсүмбэр дахь Ахмад настны үндэсний төвийн асруулагч 170 ахмад  тэтгэврээсээ нийт 5,2 сая төгрөг цуглуулснаа өнөөдөр Улсын онцгой комисст гардууллаа.

Ахмадуудын чин сэтгэлийн хандивыг Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвийн дарга Л.Эрдэнэхүү,ахмад настан Н.Гомбо,Д.Оргодол,Ц.Солонго нар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянд гардуулж, тус төвийн асруулагчид аюулт вирусээс хамгаалах зөвлөмж зөвлөгөөг сайтар биелүүлж буйг дуулган ард олныхоо эрүүл аюулгүй амьдралын төлөө цаг наргүй зүтгэж буй бүх хүнд амжилт хүссэнийг дамжуулсан юм.

Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төв 1925 онд “Өнчин ядуусыг тэтгэх газар” нэртэйгээр байгуулагдаж, 2013 оныг хүртэл Улсын асрамжийн газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Засгийн газрын 2016 оны наймдугаар  сарын 24-ний 55 тоот тогтоолоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын харьяа Ахмад настны үндэсний төв болон өөрчлөгдөж, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын  сайдын 2016 оны А/154 дүгээр тушаалаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу таван алба, нийт 92 ажилтантай төрөлжсөн асрамж болон амралт, нөхөн сэргээх сувилал гэсэн бүтэцтэй ажиллаж байна.

Эх сурвалж: ХНХЯ
CGTN мэдээ8 цаг өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ9 цаг өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол4 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр5 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр5 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр5 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана