Дэлхий
Коронавирусний сэжигтэй хүмүүсийг тусгаарлаж байсан зочид буудал нуржээ
БНХАУ-ын Фужиан мужийн Чуанжөү хотод өнгөрсөн бямба гарагийн орой долоон давхар зочид буудал нуржээ.
Уг зочид буудалд коронавирусний сэжигтэй 71 хүнийг тусгаарлан ажиглалт хийж байсан гэнэ.
Тэдгээрээс 10 нь нас барж, 38 хүнийг нурангинаас ухаж гарган эмнэлэгт хүргээд байгаа аж.
Харин үлдсэн 23 хүнийг буудлын нурангид дарагдсан байх гэж үзэн авран хайх ажиллагааг одоог хүртэл үргэлжлүүлж байгаа юм байна.
Зочид буудал юунаас болж нурсан нь удахгүй гарах гэнэ.