Энтертайнмент

Женко клубийн тамирчин З.Мөнхтулга “NJCAA” дивизионд түрүүллээ

Нийтэлсэн

1990-ээд оны Монголын чөлөөт бөхийн хөнгөн жингийн шилдэг бөхчүүдийн нэг ОУХМ Т.Зүүнбаянгийн хүү, энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт З.Мөнхтулга “NJCAA” дивизионы 157 lbs буюу 71.2 кг-ын жинд түрүүлжээ.

Иллионис мужийн “Сommunity college”-оос барилдаж нийт таван барилдаан хийж жиндээ аваргалав.

Тэрбээр Монгол Улсад гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлаган дор “Женко” клубт бэлтгэлээ базаадаг билээ.

Сонирхуулахад Т.Сүхбаатар түүний авга ах гэдгийг бөх сонирхогчид андахгүй биз ээ.

Exit mobile version