Энтертайнмент

Үндэсний тагнуулын академи магадлан итгэмжлэгдлээ

Нийтэлсэн

Үндэсний тагнуулын академи нь 1997 онд Гэгээрлийн сайдын 209 дүгээр тушаал, УАБХГ-ын даргын 386 дугаар тушаалаар “Тагнуулын Ерөнхий газрын Дээд сургууль” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 350 дугаар тушаалаар “Үндэсний тагнуулын академи” болж, үйл ажиллагаа нь улам бэхжсэн.

Өдгөө 23 дахь жилдээ сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж буй тус академи нь улсыг аюулаас хамгаалах салбарын хүний нөөцийг амжилттай бэлтгэж ирсэн бөгөөд тус сургууль боловсролын салбарт өөрийн байр сууриа улам бэхжүүлж, Боловсролын Магадлан Итгэмжлэх Зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ гардан авлаа.

Үндэсний тагнуулын академи магадлан итгэмжлэгдсэнээр дээд боловсролын байгууллагад тавигдах чанарын урьдчилан тогтоосон шалгуур үзүүлэлтүүд, холбогдох стандартыг хангаж байгаагаа батлан магадлаж, цаашид сургалтын чанарыг олон улсын түвшинд нийцүүлэн хөгжүүлэх чухал алхам болж байна.

Exit mobile version