Эрүүл мэнд

Коронавируст халдварын хүрээнд нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ

Нийтэлсэн

Коронавируст /COVID-19/ халдварын хүрээнд нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Л.ТӨМӨРБААТАР мэдээлэл хийлээ…

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Коронавируст (Ковид-19) халдвар бүртгэгдээгүй байна.

• 2020 оны 01 дүгээр сарын 09-нөөс 03 дугаар сарын 08-ны хооронд нийт 262 хүнд тархвар судлалын тандалт, онош тодруулах шинжилгээ хийсэн.
• Лабораторийн шинжилгээгээр220 хүнээс шинэ коронавирус (2019-nCoV) илрээгүй сөрөг гарсан.
Одоо ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүн байна.
• Лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа хүн 3 байна.
• Аймаг, орон нутагт тусгаарлагдаж, эмчлэгдэж байгаа хүн байхгүй.
• Ажиглалтад байгаа: Нийт-498. ХӨСҮТ-110, УХТЭ-9, Жаргалант сувилал-24, ЦТЭ-85, Асралт мед-36, Баян-Өлгий-4, Өвөрхангай-4, Сэлэнгэ-81, Багабаян-104, Дархан-Уул-37, Өмнөговь 1, Дорноговь 7.
2020 оны 01-р сарын 09-нөөс хойш нийт 901 хүнийг ажиглалтад авсан байна.

НЗД-ын А/74 дүгээр захирамжийн дагуу эм, эмнэлгийн хэрэгслийн нийт 597.5 сая төгрөгийн нөөцийг бүрдүүлсэн.
Хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулья.

• Нийслэлийн Засаг даргын А/166 дугаар захирамжаар Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх /Эмээлт, Баруунтуруу, Өлзийт, Морингийн даваа, Ар гүнт, Налайх-Оргил худалдааны төв, Хэрлэнгийн гүүр, Багахангай авто тээврийн товчоо/8 товчоодод “Эрүүл мэндийн хяналтын цэг”-ийг 2020 оны 02-р сарын 07-ноос эхлэн ажиллуулж байна.
• НЭМГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаанд өдөр тутам дэмжлэгт хяналт хийн ажиллаж байна.
• Товчоодод эрүүл мэндийн байгууллагаас ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийг автын ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 78 цацруулагчтай хантааз хийж өгсөн.
• Энэхүү товчоодод 03-р сарын 08-ны байдлаар НЭМГ, НОБГ, ЦЕГ, НМХГ, мал эмнэлгийн 139 албан хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
• Эрүүл мэндийн алба нь Нийслэл рүү болон орон нутаг руу чиглэсэнтээврийн хэрэгсэлд 2 талдаа хяналт тавьж, иргэн бүрийн биеийн халууныг хэмжиж, холбогдох асуумж, зөвлөгөөг өгч, зөвлөмж тарааж ажиллаж байна.
• БСШУЯ, АШУҮИС-тай хамтран 6 товчоодын эрүүл мэндийн хяналтад нэмэлтээр 88 резидент эмчийг ажиллуулж байна.

ЭМЯ, ЭМХТ, АШУҮИС-тай зөвшилцөн 122 резидент эмч нарыг тандалт судалгаанд ажиллуулж байгаа.
НОК-ын даргын 2020 оны 02 дугаар тушаалын дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ коронавирусний халдвараас сэргийлэх, илрүүлэх, хяналт, тандалт зохион байгуулах, дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, шуурхай арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий “Шуурхай штаб”-ыг НЗДТГ-т 02-р сарын 07-ны өдрөөс 24 цагаар ажиллаж байна.
УБ хот доторх зорчилт 02-р сарын 27-оос 03-р сарын 05-ны хооронд 65328, УБ хот руу нэвтэрсэн 83106, УБ хотоос гарсан 51521 хүн байна. Энэ хугацаанд эрэгтэй-50%, эмэгтэй-28%, хүүхэд-11% зорчсон байна. Тээврийн хэрэгслийг хэлбэрээр нь авч үзвэл: Суудлын машин-87%, Ачааны машин-5%, Автобус-4%, Мотоцикль-0,1%, Бусад-5% зорчсон.

Харин УБ хот руу чиглэсэн хөдөлгөөнийг харахад Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Дархан-Уул аймгаас ирэх зорчигч их байна.

УБ хотоос гарсан хөдөлгөөнийг харахад Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу явах зорчигч их байна.

НЭМГ-ын даргын 01-р албан даалгаврын дагуу Тосгон, өрхийн эрүүл мэндийн төвүүд нийт үзлэгийн 60%-аас доошгүй хувийг гэрийн эргэлтэд шилжүүлж, бага насны болон суурь өвчтэй хүүхдүүд, өндөр настан, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд хэвтэн эмчлүүлэгчийн эргэлт, үйлчлүүлэгчийн хөдөлгөөнд хязгаарлалт, зохицуулалт хийсэн.
Короновируст /Ковид-19/ халдвараас сэргийлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх утсыг дүүргийн ЭМТ, Өрх, тосгоны ЭМТ, хүүхдийн сэргээн засах төвүүдэд нээн ажиллуулж байна.
Мөн Лавлагаа мэдээлэл өгөх утсуудыг нэгдсэн эмнэлэг, амаржих газар, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд нээн ажиллуулж байна.

Exit mobile version