Нийгэм

Нөөцийн өвсийг малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олголоо

Нийтэлсэн

Налайх дүүргийн найман хорооноос хямдралтай нөхцөлөөр өвс авах хүсэлтэй 68 малчин өрхийн 2128 боодол өвс авах хүсэлтийг хүлээн авсан байна. Энэ хүрээнд гуравдугаар сарын 6-ны өдөр дүүргийн Онцгой комиссын 01 дугаартай хурлын тэмдэглэлийг үндэслэн дүүргийн нөөцийн өвс тараах ажлыг Засаг даргын Тамгын газрын Аж ахуйн тасаг, 8 хорооны Засаг дарга, дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаатай Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцаж, малчидтай уулзан, тэдний санал хүсэлтийг сонссон юм. Энэ удаад найман хорооны 52 малчин өрх 1672 боодол өвсийг хямдралтай нөхцөлөөр худалдан авлаа.

Exit mobile version