CRI Монгол радио

Ши Жиньпин Хүбэй мужид ажиллаж байна

Нийтэлсэн

3-р сарын 10-ны өдөр шинэ төрлийн коронавирсуийн уушгины хатгалгааны эсрэг тэмцэж буй зангилааны үед ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хүбэй мужийн Үхань хотноо очиж, хижиг тахлаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажилтай танилцлаа. Тэрээр: Хүбэй болон Үхань бол энэ удаагийн тахлаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох тэмцлийн хамгийн чухал газар юм. Шаргуу зүтгэсний үр дүнд Хүбэй болон Үханьд цар тахлаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажил идэвхтэй хандлага гарч, үе шатны чанартай чухал амжилтад хүрсэн боловч үүрэг мөн хүнд байсаар юм. Энэ үед бүр илүү сэрэмжтэй, болгоомжтой, илүү хичээн зүтгэж, урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажлыг одоогийн хамгийн тэргүүн чухал ажлаа болгож, цөхрөхгүй сулруулахгүй ажиллаж, Хүбэйг хамгаалах, Үханийг хамгаалах тэмцлийн ялалтыг байгуулах хэрэгтэй хэмээн онцолжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ удаагийн хатуу тэмцэлд Хүбэйгийн шат бүрийн намын байгууллагууд болон намын гишүүд тэргүүн фронтод идэвхтэй ажиллаж, бүх мужийн эмнэлгийн ажилтнууд болон Хүбэйг тусажл буй эмчилгээний багийн эмчилгээний ажилтнууд хүчин зүтгэл гаргаж, Ардын чөлөөлөх армийнхан хатуу шийдвэр гарангуут үүрэг хариуцлагаа ухамсарласан бөгөөд хорооллын ажилтнууд, цагдаа, анхан шатны ажилтнууд, сайн дурынхан зэрэг хүмүүс ард иргэдтэй эв санаагаа нэгтгэн, сэтгэл хөдөлгөм тэмцлийн түүхийг бүтээсэн юм гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, энэ удаагийн хүнд тэмцэлд Үханий ард иргэд их талыг харгалзан бодож, аюул түгшүүрээс айхгүй, өвчин тахлаас урьдчилсан сэргийлж, таслан зогсоох шаардлагын дагуу гар бие оролцон тэмцэж, маш чухал хувь нэмэр оруулж, Үханий иргэдийн тэсвэр хатуужил, уужуу багтаамжтай дүр төрхийг дэлхий дахинд харуулсан юм. Үханий ард иргэд өөрийгөө хохироож, хувь нэмрээ оруулсны ачаар тахлаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажил эерэг хандлагатай болж байгаа юм. Үханий ард иргэд өөрийн бодит үйл ажиллагаагаараа Хятад улсын хүчин чадал, Хятадын зориг санаа болон Хятадын үндэстнүүдийн жаргал зовлонгоо хамтатган, харилцан туслалцан дэмжилцдэг эх оронч хайр сэтгэлийг харуулж чадсан юм. Үхань хот баатруудын хот гэдэг нэр нидэртээ нийцсэн, Үханчууд бол баатар ард түмэн, шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны эсрэг энэ удаагийн тэмцэл түүхийн хуудаснаа бичигдэх ёстой. Бүх нам, Хятадын үндэстнүүдийн ард иргэд та нараараа бахархаж байна. Нам ард түмэн Үханьчуудад талархлаа илэрхийлж байна гэжээ.

Ши Жиньпин Намын төв хорооны нэрийн өмнөөс Хүбэй болон Үханий намын гишүүд, албан хаагчид болон ард иргэдэд чин сэтгэлийн мэнчилгээгээ дэвшүүлж, тэргүүн фронтод тэмцэж буй эмчилгээний ажилтан, ардын арми, хорооллын ажилтнууд, цагдаа, анхан шатны ажилтнууд, томилогдсон ажилтнууд, сайн дурынхан болон тал талын бүх нөхдүүдэд чин сэтгэлийн хүндэтгэл дэвшүүлсний зэрэгцээ энэ удаагийн тахалд аз бусаар нас барсан ахан дүүс, тэргүүн фронтод халуун амиа алдсан ажилтнуудад гүнээ эмгэнэл илэрхийлж байна гэжээ.

Ши Жиньпин Хүбэй муж болон Үхань хотын тахлаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажлыг маш чухалчлан, нисэх онгоц газардангуут хүнд өвчтөнийг эмчилж буй Хүөшэньшань эмнэлэгт хүрсэн юм.

Хүөшэньшань эмнэлгийн Удирдах төвд Ши Жиньпин эмнэлгийн бүтээн байгуулалт, өвчтөнийг эмчилж байгаа байдал, эмнэлгийн ажилтнуудын хамгаалалт, эрдэм шинжилгээний судалгаа зэрэг байдалтай танилцаж, тахал дэгдсэнээс хойш цэрэг армийнхан зэрэг эмчилгээний ажилтнууд хүчир бэрхшээлээс айхгүй, дайчин зориг санаагаар Хүбэй болон Үханийг зорьж, урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажилд зоригтой оролцон, өдөр шөнөгүй тэмцэн, амь биеэ хайхрахгүй, цагтай уралдан, хөнөөлт өвчинтэй тэмцэж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажилд чухал хувь нэмэр орууллаа. Та нар өвчин зовлонд өртсөн хүмүүсийг авран тусалж, хязгааргүй их хайраар баатарчуудын дүр зургийг харуулж чадлаа. Та нар бол гэрэл гэгээний элч, хүсэл эрмэлзлийн элч, хамгийн гоёмсог элч, жинхэнэ баатрууд!Нам ард түмэн та бүхэндээ талархаж байна гэжээ.

Ши Жиньпин Халдварт өвчний тасагтай утсаар холбогдож, эмчлүүлж буй өвчтөнтэй ярьж, өвчнийх нь байдал болон эмчлүүлж байгаа байдалтай танилцжээ. Үр дүнтэй эмчилгээ хийлгэж, бие нь сайжирч байгаад сэтгэл өндөр байна гэсэн бөгөөд тахал өвчин гарснаас хойш намын төв хороо ард иргэдийн амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг тэргүүн чухалд үзэж, ард иргэд халдвар авахаас зайлсхийхийн төлөө ажилласан юм. Бүгдээрээ итгэл зоригтой, өөдрөг бодолтой, эмчийн заавраар идэвхтэй эмчлүүлбэл өвчнийг дарахад тустай юм. Та бүхэн эрт өдөр эрүүл энх болохыг хүсэн ерөөе гэжээ.

Хүбэй мужийн орон нутгийн цэрэг армийнхан болон Хүбэйд томилогдон ажиллаж буй эмч сувилагчдын төлөөлөгчидтэй уулзах үед Ши Жиньпин: Та нар шинэ эриний эмчилгээний ажилтнуудын сайн сайхан дүр төрхийг бүтээлээ, Хятад улс болон дэлхий дахин та нараар бахархаж, сэтгэл догдолж байна. Тахлын тархалтыг үндсэндээ тогтоон барьж, сайн хандлагатай болж байгаа нь бүх нам, бүх улс бүх нийгмээрээ эв санаагаа нэгтгэн тэмцэсний үр дүн юм. Та нар бол тэргүүн гавьяатууд, нам ард түмэн та нарт тэргүүн гавьяа тэмдэглэж өгнө. Намын төв хороо болон талууд үргэлжлэн эмчилгээний эд материалаар хангаж, хэзээд та нартай хамт байгаа. Та нар ч гэсэн ажиллаж амрахаа зохицуулж, шим тэжээлийн баталгаа хангаж, эрүүл мэнддээ анхаараарай. Тэргүүн фронтын эмчилгээний ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө бүх хүчин чадлаа гаргана гэжээ.

Хүөшэньшань эмнэлгээс гарсны дараа Ши Жиньпин Дүнхү шинэ хотхоны гэр хороололд хүрч, гэр хорооллын эрүүл хамгаалал, хижгийн сэргийлэлт, гэр хорооллын гүйчилгээ, ард иргэдийн амьдралын баталгаатай танилцжээ. Хижиг тахал гарснаас хойш, гэр хороололд нийт 32 хүн шинэ төрлийн коронавирусийн халдвар авснаар оношлогдож, хөл хорио тогтоож, интернет сүлжээгээр удирдан ажилласны улмаар хагас сар өнгөрч байгаа боловч дахин уг өвчнөөр өвчилсөн шинэ тохиолдол гарсангүй. Ерөнхий нарийн бичгийн дарга хүрч ирэхэд, тусгаарлагдаж байсан оршин суугчид балкон болон цонхоор ерөнхий нарийн бичгийн дарга руу гар даллан мэнд хүргэж, ерөнхий нарийн бичгийн дарга ч олны зүг гар өргөн хариу мэнд хүргэж байлаа.

Гэр хорооллын амьдралын бараа бүтээгдэхүүн хуваарилж, хүргэж өгөх цэгт Ши Жиньпин ам хүнс, хүнсний ногоо, жимс жимсгэн зэрэг амьдралд чухал хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, хангамжийн байдлыг нарийн асуун лавлаж, ард иргэдийн үндсэн амьдралыг заавал баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Гэр хорооллын нам, ард иргэдийн үйлчилгээний төвд Ши Жиньпин гэр хорооллын ажилтан, үндсэн шатны цэрэг цагдаа, эрүүл хамгааллын үйлчилгээний станцын эмч, боловсон хүчин, сайн дурынхантай уулзаж ярилцсан юм.

Гэр хороололд танилцаж дуусаад Ши Жиньпин хурлыг даргалан хуралдуулж, Төв хорооны хижиг тахлаас сэргийлэн хянах ажлын хэсэг, Хүбэй мужийн намын хороо болон Хүбэй мужийн засаг захиргааны хижиг тахлын эсрэг тэмцэж байгаа байдлын тухай ажлын тайланг сонсжээ.

Ажлын тайланг сонсож дууссаны дараа тэрээр чухал үг хэлжээ. Тэрээр хэлэхдээ: шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахал гарсны дараа намын төв хороо маш ихээр анхааралдаа авч, Хүбэй муж болон Үхань хотын хижиг тахлыг сэргийлэн хянах ажилд маш их дэмжлэг туслалцаа үзүүлж, бүх талын, хамгийн хатуу, хамгийн туйлбартай сэргийлж хянах арга хэмжээ авч, хижиг тахлын улмаар түгэн дэлгэрэхийг тогтоон барьсан байна. Ардын Чөлөөлөх Арми, төв хорооны яам, хороо, олон муж хот бүх хүчээрээ дэмжин тусалж, цаг даруйд нь дэмжлэг туслалцаа үзүүлж, хижиг тахлын эсрэг ард нийтийн дайн, ерөнхий дайн, довтлолтын дайн хийсэн юм. Хатуу бэрх хүчин чармайлтаар, Хүбэй муж болон Үхань хотын хижиг тахлыг сэргийлэн хянаж байгаа байдалд нааштай өөрчлөлт гарч, үе шатны чанартай чухал үр дүнд хүрч, байдлыг тогтоон барьж, өөрчлөх анхны зорилгоо биелүүлж чадсан байна. Өдгөө, Хүбэй муж болон Үхань хотын хижиг тахлаас сэргийлэх хянах үүрэг бас маш их хүнд хэвээр байсаар байна. Олон шатны намын хороо болон өргөн олон намын гишүүд, боловсон хүчин, өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, олон туршлага сургамжийг ялан давж, бодит үйл ажиллагаагаараа намын төв хорооны шийд тогтоолыг туйлбартай хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Энэ хурал нь телевиз, телефон хурлын хэлбэрээр явагдаж, Хүбэй мужийн 13 хот, жөү болон 4 шууд харьяа шяний засаг захиргааны байгууллагад салбар хурлын танхим гаргаж, олон газрын нам, засгийн гол хариуцлагатай нөхөд, холбогдох салбарын гол хариуцлагатай нөхөд болон гадар мужаас Хүбэйгийн олон хот, жөүд тусалж байгаа эмнэлгийн багийн ахлагч нар оролцжээ.

Exit mobile version