Улс төр
УИХ-ын дарга Г.Занданшатар болон ДЭМБ-ын зөвлөх багийн 5 төлөөлөгчийн COVID-19 халдварын хариу сөрөг гарсан гэв
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх багийн 6 төлөөлөгч Монгол Улсад ажиллаж байгаад 5 нь үлдээд байсан билээ.
Эдгээр 6 хүн нь шинэ коронавирусийн халдвар эхний ээлжинд илрээд буй Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь тодорхой болсон. Энэ тухай мэдээллийг ДЭМБ баталсан юм.
Тэгвэл эдгээр 5 иргэний COVID-19 халдварын сорьц сөрөг гарсан талаар эх сурвалж мэдээллээ.
Мөн төлөөлөгчидтэй уулзсан УИХ-ын дарга Г.Занданшатар сорьц өгч сөрөг буюу халдваргүй гэсэн хариу гарсан байна.