Улс төр

Д.Эрдэнэбат: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг АН дэмжинэ

Нийтэлсэн

УИХ дахь АН-ын зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “АН-ын зөвлөл УИХ-д шаардлага хүргүүлсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гурван зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр прокурор санал хүргүүлсэн. Талийгаачийн гэр бүлийнхнээс АН-д захидал ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан Халдашгүй байдлын дэд хорооны Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжих байр суурийг илэрхийлж байна.

УИХ-ын сонгуулийн тойрогтой асуудлаар нийслэлийн мандатын тоог хасах гэж  байгаатай холбогдуулан АН УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Цөөн сонгогчтой, гурван мандаттай аймгуудын мандатын тоог нэг мандаттай аймаг руу шилжүүлэх замаар нийслэлийн мандатын тоог хөндөхгүй байх зайлшгүй шаардлагатай. Бидний шаардлага хуулийн заалтад нийцэж байгаа.

Титэм вирустэй холбогдуулан улс оронд нэлээд өндөржүүлсэн асуудал үүсч байна. Төр, засгийн шуурхай арга хэмжээ авах асуудал чухал. Иргэдийн санаа зовж байгаа асуудлууд дээр Засгийн газар, холбогдох хууль хяналтын байгууллага онцгой анхаарах ёстой. Элдэв янзын хардлагад шуурхай хариу өгөх ёстой. Цахимаар явж байгаа мэдээлэлд албан ёсны байгууллага цахим хаягаараа мэдээлэл өгөх ёстой. Улаанбаатарын хэт төвлөрлийг саармагжуулах чиглэл рүү анхаарах хэрэгтэй. Орон нутгийн оюутнуудыг гэр гэр рүү нь явуулах, оюуны байруудыг ариутгах хэрэгтэй. Аритгалын бодис, маскийг эмийн сангуудаар бэлэн байлгах хэрэгтэй. Ахмадуудад энэ өвчин тусах магадлал өндөр байна. Тиймээс ахмадуудаа анхаарах, сувилах хэрэгтэй” гэв.

Exit mobile version