Эдийн засаг

Ц.Эрдэнэбаяр: АИ92 бензин тонн тутамдаа 58 ам.доллараар бууж орж ирсэн

Нийтэлсэн

“Иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ92 бензин тонн тутамдаа 58 ам.доллараар бууж орж ирсэн. Литрийн үнийг нэгж үнэд шилжүүлэхэд нэг литрт 120-130 төгрөгийн бууралт ажиглагдана.

Дотоодын хэрэгцээн дэх шатахууны нөөц хэвийн байгаа тул хомсдол үүсэхгүй талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгджээ.

Тэрбээр “Иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ92 бензин тонн тутамдаа 58 ам.доллараар бууж орж ирсэн. Литрийн үнийг нэгж үнэд шилжүүлэхэд нэг литрт 120-130 төгрөгийн бууралт ажиглагдана. Гэвч ам.долларын ханшийн зөрүү өнгөрсөн жилийнхтэй тооцогдоод явахад 80 орчим төгрөгийн зөрүү шууд тусна.

Тэгэхээр үлдсэн 40-50 төгрөгийн үнийн зөрүүг бид буулгана. Гурван сарын бүтээгдэхүүнд үнийн бууралт хийнэ. 1830 гэдэг үнэ 30-40 төгрөгөөр буурах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Мөн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хүрээнд УОК-оос өгсөн чиглэлийн дагуу орон нутгийн тээвэрлэлийг хязгаарласан. Сайд Д.Сумъяабазарын өгсөн чиглэлийн дагуу УОК-той холбогдож ажиллаж байна. Авто бензин бүтээгдэхүүн ямар нэгэн саадгүйгээр орон нутагт тээвэрлэлт хийгдэнэ. Ямар нэгэн хориг сааданд орохгүй” гэжээ.

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 91 хоногийн нөөц, Аи-92 автобензин 33 хоногийн нөөц, Дизелийн түлш 39 хоногийн нөөц, ТС-1 онгоцны түлш 17 хоногийн нөөцтэй байна.

Бөөний үнийн хувьд Улаанбаатар хот дахь “Магнай трейд” ХХК-ийн дизелийн түлш 60 төгрөг, “НИК” ХХК-ийн Аи-92 автобензин 40 төгрөг, дизелийн түлш 20 төгрөг, “Ай Си Ай Си” ХХК-ийн А-80 автобензин 110 төгрөг, Аи-92 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буурсан бол Баян-Өлгий аймагт дизелийн түлш 100 төгрөг, Увс аймагт А-80 автобензин 50 төгрөг, Аи-92 автобензин 50 төгрөг, дизелийн түлш 50 төгрөгөөр тус тус буурчээ.

Exit mobile version