Бидэнтэй нэгд

Яам

“ЧИНГИС ХААН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР” байгуулах засгийн газрын ажлын хэсэг хуралдлаа

Нийтэлсэн

Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор” бүтээн байгуулах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийн эхний хурал  боллоо.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан тус ажлын хэсэг нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 2 сарын 20-ны өдрийн 23 тоот захирамжаар нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ажлын хэсэгт цогцолборын бүтээн байгуулалтын ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллах холбогдох 7 яам болох Сангийн яам, Гадаад харилцааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, АЖБЗГ-ын дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөл, Хэнтий аймгийн Засаг дарга, аймгийн Ерөнхий архитектор болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл ажиллаж байна.

 

 

Ажлын хэсгийн эхний хуралдаанаар төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор”, түүний дагалдах дэд бүтцийн байгууламжуудыг байгуулах ажлын төлөвлөгөө, хэрэгжилтийн явцыг танилцууллаа. Энэ үеэр цогцолборын концепц зургийн зохиогч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, дизайнер, зураач Д.Эрдэмбилэг тус бүтээн байгуулалтын гол үндсэн санааг ажлын хэсгийхэнд тайлбарлаж мэдээлэл хүргэлээ.

Энэ удаагийн хуралдаанаар төслийн дэргэд байгуулагдсан Барилгын техникийн ажлын хэсгийн дэд ахлагч, Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга ажлын хэсгийн багт  Чингис хаан аялал жуулчлалын цогцолборын барилгын иж бүрэн зураг төсөл боловсруулах, барилгын ажлын хяналт тавих зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг танилцууллаа.

Хуралдааны төгсгөлд Эрчим хүчний яамны шинжээчийн танилцуулсан Дадал сумын эрчим хүчний өнөөгийн байдал, ирээдүйн хэрэглээний өсөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлд үндэслэн ЧХАЖЦ, авто зам болон бусад дэд бүтцийн бүтээн байгуулалтанд шаардагдах 35 Кв-ын цахилгааны шугамын ажлыг 2020 онд эхлүүлэх шийдвэр гарлаа. Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг тодорхойлохоор Эрчим хүчний яамны төлөөлөл Дадал суманд ажиллахаар боллоо. Түүнчлэн цогцолборын бүтээн байгуулалтын ажилд бүх талын техник, мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллах Дэд зөвлөлийг Барилга, хот байгуулалт болон Эрчим хүчний яамны дэргэд байгуулахаар тус тус шийдвэрлэв.

Нийгэм21 цаг өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм21 цаг өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг21 цаг өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент21 цаг өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр21 цаг өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм21 цаг өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр21 цаг өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр21 цаг өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

Энтертайнмент5 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий5 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол5 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ5 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ6 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр6 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн