Covid-19

Амны хаалт, ариутгалын бодисын үнийн хөөрөгдөл, хомсдол бий болсон байвал 7012-8012 утсанд гомдлоо гаргах боломжтой

Нийтэлсэн

Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, НМХГ зэрэг албаны төлөөлөл хамтран мэдээлэл хийв.

Энэ үеэр бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэж буй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар иргэдийн асуултад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ийнхүү хариуллаа.

“Нийслэл хотын хэмжээнд 1,300 гаруй эмийн сан бий. Эдгээрт амны хаалт, ариутгалын бодисын худалдаа явагдсаар байгаа. Амны хаалт, ариутгалын бодисын үнийн хөөрөгдөл, хомсдол бий болсон байвал 7012-8012 утсанд гомдлоо гаргах боломжтой. Энэ дагуу хууль бус үйлдэлд хариуцлага тооцно.

Мөн хүнсийг их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүйг иргэддээ зөвлөе. Хүнсний бүх дэлгүүр, их дэлгүүрийн доод давхруудад байдаг хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллаж байгаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн хэмжээнд импортын хяналтыг 13 терминал дээр хийдэг бөгөөд нийслэл хотод өдөртөө 5,000 тонн хүнсний бүтээгдэхүүн орж ирж байна.

Тухайлбал,

  • Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн 125.4 тонн
  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 2,136.6 тонн
  • Боловсруулсан хүнс 2,778 тонн байна.

Мөн Сэлэнгэ, Замын-Үүдийн терминалаар хүнсний бүтээгдэхүүн орж ирж байгаа.

Өөрөөр хэлбэл, хүнсний хомсдол Улаанбаатарт үүсэхгүйг иргэд ойлгож, их хэмжээгээр нөөцлөхгүй байхыг хүсье” гэлээ.

Exit mobile version