Бидэнтэй нэгд

Улс төр

Д.Эрдэнэбат: Хотын тойргийг багасгаж байгааг эсэргүүцэж байна

Нийтэлсэн

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /2020.01.27/ гурван асуудал хэлэлцжээ. Үүнд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэн Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийн талаар энэ долоо хоногт УИХ-ын сонгуулийн тойргийн хувиарлалтын асуудлаарх байр сууриа илэрхийлсэн байна. Мөн Коронавирусийн өвчлөлийн асуудлаар иргэдийн санал бодлыг төр засагт уламжлах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

АН-ын зөвлөлийн дарга Д.ЭРДЭНЭБАТ:

– Улсын Ерөнхий прокуророос энэ сарын 15-ны өдөр гаргасан саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хурлын хугацаа удааширч байгаа тул яаралтай хуралдах шаардлагыг тэд хүргүүлж байсан. Тэд өнгөрсөн баасан гарагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дэмжсэн саналыг байнгын хороо болон УИХ-ын чуулганд дэмжсэн байр суурьтай ажиллана.  Түүнээс гадна УИХ-ын сонгуулийн тойргийн асуудалд нийслэлийн тойргийг багасгаж байгааг эсэргүүцэж байна. Аймгуудад тойрог нэмэх нэрийдлээр нийслэлийн тойргийг хасч байгааг эсэргүүцэж, энэ байр сууриа хадгална.  Мөн бүлгийн хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан коронавирустай холбоотой элдэв мэдээлэл гарч байгаад холбогдох газрууд иргэдэд мэдээлэл өгөхдөө удаашралтай байгаа нь нуун далдалж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байгааг онцломоор байна. Оюутнуудын хичээлийг хаасантай холбоотойгоор орон нутгийн оюутнуудыг хөдөө орон нутаг руу явуулах ажлыг зохион байгуулах, оюутны байруудыг хааж, халдваргүйжүүлэх хэрэгтэй. Мөн баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх амны хаалт болон ариутгах хэрэгслийн хүртээмж хомс, үнэ хөөрөгдөж байгаа асуудлыг ч анхаарах нь зүйтэйг гэв.

Эдийн засаг8 цаг өмнө

“Шинь шинь”-ийн бас нэгэн ШИНЭ амжилт

Боловсрол10 цаг өмнө

Таван орны эрдэмтэд бага насны хүүхдийн хөгжил, боловсролын судалгаагаа хуваалцаж байна

Дэлхий10 цаг өмнө

Украинд тусламж үзүүлэхэд зориулж нэмэлт хөрөнгө гаргах тухай хуулийн төслийг дэмжих хүсэлгүй байна

Нийгэм10 цаг өмнө

Ногоон нуур 1008 айлын орон сууцыг ирэх зун ашиглалтад оруулнa

Дэлхий10 цаг өмнө

Ертөнцийн төгсгөл ирээгүй: Мюнхений бага хурлыг Балтын орнууд хэрхэн дүгнэж байна вэ

Нийгэм10 цаг өмнө

Улаанбурхан өвчний ГУРАВ ДАХЬ тохиолдол бүртгэгдлээ

Нийгэм10 цаг өмнө

Л.Энх-Амгалан: Шинийн нэгэн байхгүй тул ХОЁР ХОНОГ амарна

Нийгэм11 цаг өмнө

“Покер тоглоод их хэмжээний мөнгөө алдчихлаа” гэх дуудлага иржээ

Боловсрол11 цаг өмнө

Элсэлтийн шалгалт гуравдугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ

Энтертайнмент11 цаг өмнө

“Торгоны зам-2025” авто ралли Монголд гурав дахиа зохиогдоно

Нийгэм11 цаг өмнө

Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол БҮРТГЭГДЛЭЭ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж буй “Нэ Жа 2”

Эдийн засаг2 өдөр өмнө

НӨАТ-ын сугалааны НЭГ СУПЕР АЗТАН тодорлоо

Нийгэм2 өдөр өмнө

Гуравдугаар сарын 3-ны даваа гарагт АМРАХГҮЙ

Нийгэм2 өдөр өмнө

Лайвчин Б.Баярбаатарын зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болголоо