Эдийн засаг

Мөнгөний бодлогын хороо хуралдаж байна

Нийтэлсэн

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2020.03.11/ ээлжит хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар бодлогын хүүг бууруулах асуудлыг хэлэлцэх юм. Энэ талаар өмнө нь Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ” Дэлхийн олон улс орны төв банкууд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хэвээр хадгалах зэрэг арга хэмжээ авч байгаа. Тиймээс Төв банкны хувьд ирэх долоо хоногт Мөнгөний бодлогын хороог хуралдуулж, 0,5 нэгжээр буулгах саналыг гаргаад байгаа юм. Мөн заавал байлгах нөөцийн хувийг тодорхой хэмжээгээр багасгах, бодлогын хүүг бууруулснаар зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн хүртээмжтэй болж, хүү буурах суурь болж болно гэж үзэж байгаа” гэж мэдэгдэж байсан юм.

Мөнгөний бодлогын хорооны хурлын талаарх мэдээллийг бид эргэн хүргэх болно.

Exit mobile version