Covid-19
Жүжигчин Том Хэнкс эхнэрийн хамт коронавирусийн халдвар авчээ
Холливудын жүжигчин Том Хэнкс өөрийн цахим хуудсаараа дамжуулан коронавирусийн халдвар авсан болохоо зарлажээ. Түүний эхнэр жүжигчин Рита Вилсоны шинжилгээ ч эерэг гарсан байна.
Оскарын шагналт жүжигчин Австрали улсад зорчиж байжээ. Хэнкс тэнд дуучин Элвис Преслийн тухай намтарчилсан киноны зураг авалтад оролцож байгаа юм.
Эхэндээ ханиад хүрсэн мэт санагдаж, аажмаар сульдаж эхэлснээ Хэнкс өгүүлжээ. Улмаар шинжилгээнд хамрагдаж халдвар авснаа мэдсэн байна.
Тэрээр “Эмнэлгийн ажилтнуудын заавар зөвлөгөөг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй. Шаардлагатай хугацааг хүртэл бид тусгаарлагдаж эмчилгээнд хамрагдах болно. Анхаарал сэрэмжтэй байж, бусдын болон өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавиарай” хэмээн бичжээ.