Бидэнтэй нэгд

Нийгэм

Э.Цолмон: Хүүхдэд ээлтэй засаглалд иргэний оролцоо чухал

Нийтэлсэн

Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмонтой засаглалын асуудлаар  ярилцлаа.

-Хүүхдэд ээлтэй засаглал гэж юу вэ? Манай улс хүүхдэд хэр ээлтэй засаглалтай вэ?
-Засаглал гэдэг ойлголтыг маш энгийнээр тайлбарлая. Нийтийн эрх ашгийн төлөө ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөн, тэднээс сонгогдсон төр оршиж, ард түмний өмнөөс төрийн албан хаагчид шийдвэр гаргадаг. Тэдний гаргаж буй шийдвэр зөв эсэх, ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа эсэх зэрэг үйл явцыг олон талаас нь хянах шаардлагатай болдог.

Нийтийн эрх ашгийг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний дагуу хамгаалах, хэрэгжүүлэх процедурын хэмжүүрүүд, албан хаагчдын бэлтгэгдсэн байдал буюу чадавх, нөөцийг бүтээмжид шилжүүлэх үйл явц, бие даасан байдал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ил тод, хүний эрхийн төлөө хариуцлагаа биелүүлж буй байдал, шударга тайлагнах зарчим зэрэг нь засаглалын үндсэн элементүүд болдог.

Засаглалын талаар олон онол, үзэл баримтлалууд бий. НҮБ-ын баримт бичгүүдэд засаглалыг “Улс үндэстний ажил хэргийг жолоодох, улс төр, эдийн засаг, захиргааны эрх мэдлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь иргэд, тэдний бүлгүүд ашиг сонирхол, өөр хоорондын ялгаатай байдлаа илэрхийлэх, хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх механизм, үйл явц, харилцаа, байгууллаас бүрдэнэ” гэж тодорхойлсноос харахад эрх мэдлийг хэрэгжүүлэгч нь зөвхөн төр биш, иргэдийн ашиг сонирхлоо илэрхийлэх, эрхээ хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд ихээхэн үүрэгтэй болохыг харж болно.

Хүүхдэд ээлтэй төсөв хуваарилах аргазүйг улсын, ялангуяа орон нутгийн түвшинд нэвтрүүлэх нь чухал байна.

Тэгэхээр засгийн газрын чиг үүрэг зөвхөн улс төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд биш нийтийн зорилгыг биелүүлэхэд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай үр ашигтай, үр нөлөөтэй хамтран ажиллахад оршино.

НҮБ-аас иргэдийн өргөн оролцоог хангах, хууль дээдлэх ёсонд үндэслэн шийдвэр гаргах, засгийн газрын үйл ажиллагаа ил тод явагдах, иргэдийн хэрэгцээ, сонирхлыг мэдрэх, бүх иргэдэд тэгш хандах, төрийн сангийн эх үүсвэрийг үр ашигтай, үр нөлөөтэй зарцуулах, улс төрийн хариуцлагатай байх, хөгжлийн төлөвлөлтөд алсын хараатай хандах явдал хэмээн тодорхойлсон бол Хүүхдийг Ивээх Сангийн Олон Улсын Эвсэл өнгөрөгч арван жилийн хугацаанд Хүүхдийн төлөөх сайн засаглал гэдэг ойлголтыг дараах бүрдлүүдтэй тайлбарлаж байна.

Үүнд:

  • Төсөвтөө хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх хууль эрх зүй, захиргаа, санхүүгийн шаардлагатай тогтолцоог дэмжихийг тэргүүлэх чиглэл болгодог Засгийн газар;
  • Хүүхдэд хамаатай асуудлаар шийдвэр гаргахдаа хүүхдийн үзэл бодлыг сонсож түүнд  зохих ач холбогдол өгдөг төрийн бүх шатны байгууллагууд;
  • Үүрэг хүлээгчдийн зүгээс үүргийнх нь биелэлтийг шаардаж чаддаг, хөрөнгө нөөцийг хүүхдийн эрхийн төлөө төвлөрүүлэхийг, үр ашиг, үр нөлөөтэй ажиллахыг шахаж чаддаг, эрхийн зөрчилд мэдрэмжтэй иргэний нийгэм ба хэвлэл мэдээлэл;
  • Мэдээлэлтэй байх, мэдээлэл олж авах, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй, эрхээ эдэлж, өөрчлөлт гаргахын тулд тайван замаар эвлэлдэн нэгдэх чадавхтай хүүхдүүд;
  • Бизнесийн үйл ажиллагаандаа хүүхдийн эрхийг дэмждэг хувийн хэвшил байна гэж үздэг.

Манай улсад хүүхдийн төлөө сайн засаглалыг бэхжүүлэхэд анхаарах олон асуудал бий. Тухайлбал, хүүхдэд ээлтэй төсөв хуваарилах аргазүйг улсын, ялангуяа орон нутгийн түвшинд нэвтрүүлэх нь чухал байна. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг үнэлэхэд төсвийн үр ашиг талаас нь шинжилгээ хийх, түүнийг тогтмолжуулах шаардлага бий. Хүүхдэд хамаатай, хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө нөөцөө үр ашигтай зарцуулъя гэвэл хүүхэдтэй зөвлөлдөх зайлшгүй шаардлагатай юм.

-Манай улс хүүхдэд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж чадаж байна уу?
-Хүний хөгжлийн өсөн нэмэгдэх хэрэгцээтэй ч уялдаатай, улсын төвлөрлийг сааруулах бодлого, суурь үйлчилгээний чанар, тэгш хүртээмжтэй байдлыг хангах үүднээс хүүхдэд зориулж буй төсвийг жил тутам нэмэх нь зайлшгүй шаардлага гарч байна. Түүнээс гадна нөөцийг зохистой төлөвлөж, үр ашигтай болон хяналттай зарцуулж, үр нөлөө гаргах нь маш чухал асуудал байдаг. Хүүхдийн төлөө төсөв, хүрэлцээтэй байх ёстой, авлига, ашиг сонирхлын зөрчил, үр ашиггүй зарцуулалтаас хамгаалагдсан байх ёстой. Хүүхдэд ээлтэй төсөв хуваарилах аргазүйг улсын, ялангуяа орон нутгийн түвшинд нэвтрүүлэх нь чухал байна.

Аливаа тэтгэмж, халамжийн бодлого нь халамжаас хараат байдлыг бий болгох ёсгүй.

Боловсролын салбарын төсөв жилээс жилд тодорхой хэмжээнд өсөж байгаа боловч урсгал зардалд төсвийн дийлэнх нь ногдож, сургалтын материал, хүүхдийн хөгжил, хөрөнгө оруулалтад бараг мөнгө төсөвлөгдөхгүй байна. Эрүүл мэнд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын төсвийн багцад урсгал зардал дийлэнх хувийг эзэлж байна.

Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэнд, мэдээлэл сурталчилгааны ажлыг шинэ шатанд гаргах, агаарын бохирдол, тогтолцооны шинэчлэл, урьдчилан сэргийлэх зэрэг ажиллагааг өргөнөөр хэрэгжүүлэх шаардлагатай холбоотойгоор эрүүл мэндийн салбарын зардал ойрын ирээдүйд огцом өсөхөөр байгаа боловч Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн орчинд энэ бүгдийг төсвөөс санхүүжүүлэх боломж хязгаарлагдмал гэж үзэж байна.

Монгол Улс ямар арга хэмжээг хэрэгжүүлснээр эрүүл мэндийн салбарын орлогыг буюу тус салбарын ДНБ-д оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх талаар төдийлөн дурдахгүй, шинийг санаачлахгүй байгааг анхаарах хэрэгтэй. Аливаа шинэчлэлийн үр нөлөөг бодитой үнэлэхийн тулд Хууль тогтоомжийн тухай хуульд хууль тогтоомжийн төслийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг тооцох хүүхдийн эрхийн шалгуур үзүүлэлтийг нэлээн нарийвчлалтай дэд үзүүлэлтээр нэмж оруулах нь зүйтэй байна.

Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргаснаар бид “хүүхдүүдээрээ” сонгууль хийж, тэднийг сонгуульд нэг ёсондоо “ашигласан”.

Хүүхдийн төлөө хөрөнгө оруулахаар гаднаас авч буй зээл тусламжийг ил тод, ашиг сонирхол нь хөндөгдөх хүмүүсийн оролцоотой, үр дүнтэй, хариуцах эзэн, эргэх холбоотойгоор зарцуулах нь хүүхдүүдийн эрх ашигт туйлын чухал юм.

Хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн олон хууль тогтоомж, хөтөлбөр, институцийн нөр их өөрчлөлтийг богино хугацаанд өрнүүлж байгаа нь эдгээрийн үр дүнтэй хэрэгжилтийг хангахад томоохон сорил, эрсдэлийг бий болгож байна. Аливаа бодлого шийдвэрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлэхээс өмнө турших хугацаа, турших газар, ололт саад бэрхшээлийн хэлэлцүүлэг, зөвлөмж, тэгээд бүсчлэл, үндэсний хэмжээнд гэх хэлбэрээр туршилт хийж явбал төсвийг илүү оновчтой төлөвлөхөд тустай. Төлөвлөлт дээрээ судалгаануудын үр дүнгүүдийг ашиглавал тэргүүлэх чиглэлээ тодорхойлохдоо алдаа гаргах магадлал бага. Чадамжийн анализ хийгээгүйгээр бүх зүйлийг нэг зэрэг нэг онд хийхээр төлөвлөвөл алдана.

Төсвөө анхнаасаа ил тод байлгах чухал. Ил тод гэдэг нь жишээлбэл, хараат бус хөндлөнгийн баг буюу хүүхэд, ИНБ, ОУБ, Сангийн яам, ЭЗ-ийн шинжээчдийн байнгын баг байгуулаад хүүхдийн төлөөх төсвийн төлөвлөлт, хяналтад оролцуулах асуудал. Төсвийн үр ашигтай төлөвлөлт, зарцуулалт, үр ашгийн хяналт дээр мэргэших шаардлагатай.

-Хэн байх, хаана байх, хаанаас гаралтай зэргээс үл хамаарсан суурь үйлчилгээг хүүхэд бүрт тэгш олгож чадаж байна уу?
-Хариуцлагагүй амлалтуудын хойноос хөөцөлдөх байдал, үр ашиггүй зарцуулалт, засаглал өөрөө ашиг сонирхлыг зөрчлөөс хамгаалагдаж чадахгүй байгаа байдал, ганц салбарын өгөөжөөс  шууд хараат байдлаас үүдэн нийгэм эдийн засгийн тэнцвэртэй хөгжил хангагдаж чадахгүй байна.

Хүүхдэд хамаатай, хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө нөөцөө үр ашигтай зарцуулъя гэвэл хүүхэдтэй зөвлөлдөх зайлшгүй шаардлагатай.

Тэнцвэртэй бүсчилсэн хөгжлийг хангаж чадахгүй байгаа учраас хот суурин газар хэт төвлөрөл бий болж, харин бусад хот, аймаг, сумын хөгжил зогсонги байдалд орж улмаар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, хамгаалагдах эрхийг хангахад томоохон сорилтой тулгарч байна.

Эрс тэс уур амьсгал, мал, бэлчээрийн зохисгүй хэрэглээ, малын халдварт өвчин, байгалийн гамшиг зэрэг нь байгаль орчны тэнцлийг хангахад сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй эдийн засаг, нийгэмд ихээхэн хэмжээний хохирлыг учруулж, улмаар аливаа сөрөг үр дагавар нь нийгэм, эдийн засгийн хувьд хамгийн эмзэг бүлгийн хүн амд хүндээр тусч байна. Өргөн уудам нутаг дэвсгэрт хүн ам нь тархай бутархай алслагдан амьдардаг учраас бүх хүүхдэд чанартай, хүртээмжтэй төрийн үйлчилгээг хүргэхэд шаардлагатай санхүү, дэд бүтэц, хүний нөөцийг бүрдүүлэхэд бэрхшээл учирч байна гэж харж байна.

Манай улс хүүхдэд ээлтэй ба ээлгүй ямар шийдвэрүүдийг гаргаж байсан бэ?
-Олон зөв зүйтэй ажлууд хийгдэж байгааг хэлэх нь зүйтэй. Гэхдээ цаашид бодох зүйл бас байна, алдааг давтахгүй байх нь чухал байна. Та бүхэн санаж байгаа байх. 2017 онд шиг санаж байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маш олон зорилго, зорилтын хүрээнд өгөхөөр болж байсан. Гэсэн ч улс орны эдийн засгийн байдалтай холбоотойгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохгүй байх шийдвэрийг гаргаж байсан ч 2017 оны 7 дугаар сарын 7-ны сонгуулийн дахин санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө (VII/4-нд) бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргаснаар бид “хүүхдүүдээрээ” сонгууль хийж, тэднийг сонгуульд нэг ёсондоо “ашигласан”.

Энэ нь улс төр ба нийгмийн доройтлыг харуулсан л даа. Түүнчлэн “Цалинтай ээж” хөтөлбөр нь 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөг өгөх замаар хүн амын хөгжлийг дэмжих бодлого гэж байгаа ч эргээд эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудлыг тооцоолсон эсэх нь эргэлзээтэй бөгөөд нийгэм, эдийн засгийн хувьд эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийг халамж, тэтгэмжээс хараат болгох өндөр эрсдэлтэй болсон.

Залуучуудын сонгуулийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Аливаа тэтгэмж, халамжийн бодлого нь халамжаас хараат байдлыг бий болгох ёсгүй. Харин ажилтай, орлоготой, бие даан амьдрах чадвартай иргэнийг бий болгоход чиглэсэн дэмжлэгийн аргыг үүрэг хариуцлагын механизмын хамт хэрэгжүүлдэг билээ. Боломж, эрэлт хэрэгцээ, нөхцөл байдал зэргийг харгалзаагүй хавтгайрсан бодлогын хүрээнд сургууль, цэцэрлэгийн хоол, цайны төсөв, өмчийн хэлбэр, сургалтын төлбөр, хүүхдийн тоо, байршлаас үл хамааран хувьсах зардлыг нэг сурагчид тооцож олгох арга, “Цалинтай ээж” хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх зэрэг хөтөлбөр, бодлогыг дурдаж болно.

Иймд зах зээлийн нийгэмд харилцан адилгүй эдийн засаг, нийгмийн нөхцөлд амьдарч буй угаас ялгаатай хүмүүст тэгш хуваарилах бодлогыг хэрэгжүүлэх нь өнөөгийн эдийн засгийн нөхцөлд үр дүнгүй дахин хуваарилалт болохоос гадна зорилтот бүлгийг бодитой дэмжихэд сөргөөр нөлөөлж байгааг анхаарах нь зүйтэй байна.

Магадгүй бид амьжиргааны доод түвшинг хангах болон тэгш, шударга хуваарилах асуудлуудыг хооронд нь санаатай болон санаандгүй холиод байна.

Малын, бэлчээрийн зохистой ашиглалтыг бий болгосноор цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход онцгой ач холбогдолтой төдийгүй ган зудад ч бэлэн байх нөхцөлийг бий болгоно. Төсвийн үр ашигтай хуваарилалтын талаарх судалгааг бүхий л салбар болон нэгдсэн байдлаар хийж, хэрэггүй зардлыг танах, хот, хөдөө, ядуу өрхийн, хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдийг ижил, тэгш боломжоор хангах, хүүхдийн хөгжил, улс орны ирээдүйн сайн сайханд чиглэсэн хөрөнгө оруулалтыг түлхүү хийхэд анхаарах шаардлагатай байна. Үүнээс гадна өсвөр үе, залуучуудын сонгуулийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага байна.

-Хөгжил дэвшилд улс төрийн сонголтууд чухал үүрэгтэй гэдгийг судалгаагаар харуулсан нь ч бий. Энэ талаар талаар таны бодол?
-Би хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд сонгогчдын боловсрол маш чухал болохыг хэлмээр байна. Бүх нийтийн боловсролын асуудал бол хөгжлийн тулгуур. Тэр дундаа иргэний боловсрол, сонгогч боловсролтой байх, эрхээ шаардах мэдлэг чадвартай байх, сонгуулийн суурь үзэл санааг ойлгож хариуцлагатай хандах боловсролыг онцолмоор байна.

Сонгуульд оролцох нь одоо болон болон ирээдүйн төлөө хүлээж буй хариуцлага.

Сонгууль яг юуны төлөө болдог юм бэ, яагаад бид оролцох ёстой вэ,  яаж оролцох ёстой вэ гэхчлэн процессын агуулгыг зөв ойлгох, зарчмын хувьд хүний эрхийг хэрэгжүүлэх үүрэг хүлээгчдийг сонгож байгаа гэдгээ ухамсарлаж, нэр дэвшигчдээс ямар шаардлагыг юунд үндэслэн яаж тавих ёстойгоо мэддэг байх шаардлагатай. Үүнд академик байгууллагууд, улс төр нам хүчнээс ангид байгууллагууд маань анхаараасай гэж боддог.

Иргэд наанадаж оролцогч талуудын хэн нь ямар үүрэгтэй вэ гэдгийг ойлгосон байх хэрэгтэй. Сонгуульд оролцоно гэдэг нь одоо болон болон ирээдүйн төлөө хүлээж буй хариуцлага.  Жишээлбэл,  УИХ буюу хууль тогтоох байгууллагад нэр дэвшигчдээс хороодод тоглоомын талбай барих, цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулахыг санал болгосноос, иргэдийн оролцоог тогтмол хангах ямар механизмыг хэрэглэх вэ гэдгийг нь тодруулах хэрэгтэй.

Нэг удаагийн үйлдлээс илүү  байнга биелэгдэх учиртай бодлогод хийх шинэчлэл, түүний ундэслэл, тооцоолол, тухайлбал, нийгмийн бүлгүүдэд чиглэсэн, судалгаанд суурилсан, төслийн эх үүсвэрийн тооцоолол бүхий ямар бодлого хэрэгжүүлэх талаар ассу шаардах ёстой.

Амлалтуудыг нягтал, бас асуу. Сонголт хийхдээ судалгаа, үндэслэл, тооцоолол бүхий биелэгдэх магадлалыг харах, бодитой байж чадах эсэхийг нь нягтлах л чухал. Тухайлбал, “сургууль цэцэрлэгээр хангана” гэдэг амлалтыг аваад үзье. Энэ бол төрөөс сурч боловсрох эрхийг хангах хүрээнд заавал хийх ёстой ажил. Амлаад байх юмгүй, заавал биелүүлэх үүрэг. Үүнээс илүү тухайн нам хүчин иргэдэд олгох тэгш боломжийн төлөө, мөн ялгаварлан гадуурхалтын эсрэг авч хэрэгжүүлэх ямар бодлогын төсөл, зарчмын саналтай гаргаж буйг харах ёстой юм.

-Олон улсын байгууллагын онцлох зөвлөмжөөс дурдвал?
-Засгийн газар иргэдийнхээ өмнө, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүний эрхийг баталгаатай хангах үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд энд НҮБ-ын зөвлөмжийг дурдах нь зүйтэй болов уу. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Эрхийн Хорооноос Монгол Улсын Засгийн газарт 2017 онд илгээсэн зөвлөмжид хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай хүний, техникийн болон санхүүгийн нөөцийг гаргах, хуваарилахыг зөвлөсөн.

Төсвийн үр ашигтай төлөвлөлт, зарцуулалт, үр ашгийн хяналт дээр мэргэших шаардлага бий.

Тус зөвлөмжид хөрөнгө нөөцийн хуваарилалт, хүүхдийн эрх ба бизнесийн салбар, ялгаварлан гадуурхахгүй байх, гэр бүлийн орчин, байгаль орчин ба эрүүл мэнд болон хүүхдээр морь унуулах, хөдөлмөр эрхлүүлэх зэрэг эдийн засгийн мөлжлөгийн эсрэг шаардлагатай бүх арга хэмжээг яаралтай авахыг шаардсан юм. Хороо нь Конвенц, түүний гурван нэмэлт протокол, сэдэвчилсэн ерөнхий зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг Монгол Улсад мөн сануулсан.

Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комисс дээр хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй, гомдол хүлээж авах механизмыг бүрдүүлэх, хүүхдийг гомдол гаргах эрхтэй, чадвартай болгох талаар шаардлагатай бүх арга хэмжээг авахыг уриалсан.

Олон улсын гэрээ бол дотоодын хуультай адил үйлчлэх ёстой. Олон улсын гэрээний, тэр дундаа хүний эрхийн гэрээний хэрэгжилтийг яаж хангах гэж буйг намуудын мөрийн хөтөлбөрөөс харах хэрэгтэй л дээ.

-Сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Бид UNDEF (НҮБ-ын Ардчиллыг дэмжих сан)-гийн санхүүжилтээр Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөр 2020 оны 3-р сарын 1-нээс 2022 оны 2-р сарын 28 хүртэлх хугацаанд хэрэгжих “Ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөөх залуу үе” төслийг эхлүүлж байна. Улаанбаатар хотод Баянгол, Чингэлтэй дүүрэг, Ховд аймагт хүний эрхийн төлөөх туршлага бүхий иргэний нийгмийн талууд болон ба мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран ажиллана.

Бид улс төр, шашнаас ангид, залуу үеийн үзэл бодолтой байх, сонсогдох, мэдээлэлтэй байх, үзэл бодлоо зохион байгуулалттай, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг дэмжих болно.

Үндсэн хуульд заасан иргэний ардчилсан засаглалыг урт хугацаанд бэхжүүлэх зорилгоор залуучууд манлайлсан ардчилсан үйл ажиллагаагаар дамжуулан ардчиллын үнэт зүйлс, иргэний оролцоо, сонгуулийн үйл явцын талаарх хүүхэд, залуучуудын боловсролыг дээшлүүлэхэд чиглэнэ. Хүний эрхийн төлөө, шийдвэр гаргах түвшинд хүүхэд, залуучуудын оролцоог бодитой хангахын тулд, сонгуульд мэдлэгтэй, мэдээлэлтэй оролцох чадавхыг нэмэгдүүлэх, залуусын сонгуулийн идэвхтэй, зөв оролцоог хангах зорилгоор, хүүхэд, залуучуудын дунд ардчиллын үнэт зүйлсийн талаар ойлголтыг оролцоогоор дамжуулан, хөгжүүлэхийг зорьж ажиллана.

-Танд баярлалаа.  

CRI Монгол радио1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Баожи болон Тяньшүй хотод ажиллав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Боловсролын хүчирхэг орон болохын төлөө тэмцэхийг уриалав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Парисын олимпод зориулсан дурсгалын баримлыг байрлуулах ёслол болов

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад-Монголын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд түлхэц үзүүлэх айлчлал

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад-Африкийн хамтын ажиллагааны хувьсал ба ирээдүй

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Пэн Лиюань Конго улсын ерөнхийлөгчийн гэргий Антуанеттатай хамт цайлав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

“Хятад Африк хамтдаа эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжин ажиллая” сэдэвт бага хурал Бээжинд зохиогдлоо

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад улс Африкийн орнуудтай харилцаагаа шинэ өндөрлөгт хүргэнэ

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

“Африкийн түншүүд” хэвлэл мэдээллийн арга хэмжээ болов

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

Төв Африкийн ерөнхийлөгч тусгай ярилцлага өгөв

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

Ши Жиньпин Өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх төв комиссын 6-р хурлыг даргалав

Дэлхий3 долоо хоног өмнө

В.Путин 2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ илгээжээ

Эдийн засаг3 долоо хоног өмнө

Европын Холбоо худалдааны хямралыг даван гарчээ

Улс төр3 долоо хоног өмнө

Төрийн өмчийн ашиггүй компаниудыг нэгтгэж, заримыг нь татан буулгана

Нийгэм3 долоо хоног өмнө

Айлын хашаанд хавчуулагдсан байсан бор гөрөөсийг Амьтан асран хамгаалах төвд эмчилж байна

Засгийн газар3 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм3 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг3 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Дэлхий8 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эрүүл мэнд3 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм3 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм10 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Энтертайнмент3 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент4 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент4 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг4 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр4 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр4 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр4 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий4 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий4 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий4 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий4 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент5 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий5 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент5 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент5 сар өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА