Covid-19

Ювентус клубийн тоглогч Руганигаас коронавирус илэрчээ

Нийтэлсэн

Италийн Ювентус клубийн хамгаалагч Даниел Руганигаас коронавирус илэрсэн талаар өнөөдөр клубийн хэвлэлийн ажилтан мэдээллээ. Ювентус клубийн тоглогч ажилчид болон түүнтэй холбоотой бүх хүн одоогоор тусгаарлалтад байна.

Уг Ювентус клубд алдарт хөлбөмбөгчин Криштиано Роналдо тоглодог бөгөөд Италийн баг ирэх долоо хоногт Аваргуудын лигийн хүрээнд Францын Лион клубтэй тоглох хуваарьтай.

Үүнээс өмнө Германы Ханновер клубийн хамгаалагч Тимо Хуберс мөн коронавирустэй нь тогтоогдоод байсан юм.

Exit mobile version