Дэлхий
Трамп: Европоос ирэх болон явах бүх аяллыг дараагийн 30 хоногийн турш зогсооно
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Европоос АНУ-д ирэх болон АНУ-аас Европ руу явах бүх аяллыг дараагийн 30 хоногийн турш түр зогсоохоор болсныг мэдэгдлээ. Уг шийдвэрт Их Британийг багтаагаагүй бөгөөд орон нутгийн цагаар баасан гарагийн шөнө хэрэгжиж эхлэх юм.
Трамп “Энэхүү хязгаарлалт нь их хэмжээний худалдаа, ачаа тээвэрлэлтэд нөлөөлөхгүй” гэв. Тэрээр мөн коронавирусийн халдварт өртсөн АНУ-ын иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон гэдгээ хэлсэн юм. Ингэхдээ “Вирусээр өвчилж буй хүмүүсийг санхүүгийн хүндрэлээс айлгүйгээр гэрт нь байлгахын тулд би яаралтай арга хэмжээ авч санхүүгийн тусламж үзүүлэх болно. Энэхүү саналаа төсөл болгон Конгресст өргөн барих бөгөөд төслийг дэмжих 50 тэрбум ам.долларын санхүүжилт гаргаж өгөхийг хүснэ” хэмээсэн юм.
Мөн энэ долоо хоног дуустал АНУ-ын Колорадо болон Невада мужууд руу аялал хийхийг хориглолоо.