Covid-19
Хятадын Хубэй мужид өчигдөр анх удаа нэг оронтой тооны халдварын тохиолдол бүртгэгджээ
Өчигдөр буюу Лхагва гарагт Хятадын эх газарт коронавирусийн халдварын 15 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Тэдгээрийн найм нь Хубэй мужийн төв Ухань хотод илэрсэн байна. Анх коронавирусийн дэгдэлтийг тоолж эхэлсэн үеэс хойш анх удаа энэ мужид нэг оронтой тооны тохиолдол илэрсэн нь энэ юм.
Хубэй мужаас гадна Хятадын бусад бүс нутагт нийт 7 тохиолдол бүртгэгдсэний зургаа нь хилийн чанадаас ирсэн хүмүүсээс илэрсэн байна.
Өмнөх өдөр нь буюу Мягмар гарагт Хятад даяар халдварын 24 шинэ тохиолдол бүртгэгдэж байжээ.
Өчигдөр Хятадад коронавирусийн халдвараар 11 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо 3,169 хүрсэн байна. Тэдгээрийн 10 нь Хубэй мужид бүртгэгджээ.
Эх сурвалж: Reuters