Covid-19
Шуурхай: Франц улсын иргэний ойрын хавьтагч Англи улсын иргэн Энтони Дависонийн шинжилгээний хариу “сөрөг” гарлаа
Коронавирусын халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан Франц иргэнтэй хамт нэг онгоцоор, зэрэгцээ суудалд зорчиж ирсэн Англи улсын, 67 настай иргэн Увс аймгийн Бөхмөрөн суманд гэрт тусгаарлагдсан байна.
Өчигдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 11 нд Улаангом хотоос түүний сорьцыг Улаанбаатарлуу илгээсэн талаар тус аймгийн Онцгой комиссын дарга Д.Батсайхан мэдэгдсэн. Тэгвэл тухайн Англи иргэний биеийн хоёр цаг тутамд халууныг нь үзэж шинжлэхэд коронавирусын шинж тэмдэг ажиглагдаагүй гэж Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг мэдэгдлээ.
Харин Франц улсын иргэнтэй нэгдүгээр хавьтлын Англи улсын иргэн Энтони Дависонийн шинжилгээний хариу сөрөг гарчээ.