CRI Монгол радио

Итали хүнсний дэлгүүр болон эмийн сангаас бусад дэлгүүрүүдийг хаалаа

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ, Италийн ерөнхий сайд Конте 11-ний орой, шинэ коронавирусийн цаашид тархахаас сэргийлэхийн төлөө хүнсний дэлгүүр болон эмийн сангаас бусад бүх дэлгүүрүүдийг хаахаа зарлав

Конте телевизээр хэлсэн үгэндээ, үндэсний хэмжээнд хүнсний дэлгүүр болон эмийн сангаас бусад дэлгүүрүүдийг хаана. Гэвч олон нийтийн зам харилцаа, ложистик, шуудан, банк, хүнсний үйлдвэрүүд хэвийн ёсоор ажиллаж, олон нийтийн үндсэн амьжиргаанд үйлчлэх болно гэжээ. Конте хэлэхдээ, хоёр долоо хоногийн дараа эдгээр хатуу арга хэмжээнүүд үр дүнгээ өгөхийг хүсэж байна гэжээ.

Итали 10-аас эхэлж үндэсний хэмжээнд хаалттай байдалд орсон юм. Тухай орон нутгийн цагаар 11-ний 18 цаг гэхэд Италид шинэ коронавирусийн 12 мянга 462 тохиолдол гарч, нийт 827 хүн нас барсан байна.

Баатар орчуулав

Exit mobile version