Covid-19

Н.Дашдорж: Коронавирус агаарт гурван цаг тэсвэртэй гэсэн судалгаа гарсан

Нийтэлсэн

Цаасан гадаргуун дээр 24 цаг, зэвэрдэггүй гадаргуу дээр 2-3 хоног тэсвэртэй байжээ.

“Оном” сангийн тэргүүн Н.Дашдорж коронавирусний халдвар агаар болон гадаргууд хэдий хугацаанд тэсвэртэй талаар эрдэм шинжилгээний судалгааны үр дүнгээ танилцууллаа.

Тэрбээр “Вирус нь шүлсний бичил дусалд хуйлагдах үедээ өөрөө өсөж, үржиж чаддаггүй. Гэхдээ хүний биед эсвэл амьтны биед орохдоо эсийн механизмын түвшинд үржиж эхэлдэг юм. Тиймээс Монгол хэлэнд бичил биет гэж нэрлэдэг. Гэхдээ хүний биед орохоод ирэхээр амьтны шинжтэй болдог. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн халдварт өвчин судлал, харшлын хүрээлэнгийн эрдэмтэд дээрх судалгааны ажлыг хийсэн байна.

Тэдний зүгээс COVID-19 халдварыг агаарт гаргаж цацан хэдий хугацаанд халдварлах чадвараа алдаагүй чадаагүй байна вэ гэдэгт судалгаа хийсэн байна. Ингэхдээ хайрцаг болон зэсийн гадаргуу зэрэг хэд хэдэн гадаргуун дээр судалгаа хийжээ. Улмаар агаарт гараад гурван цаг гаруйн хугацаанд халдварлах чадвараа алдаагүй. Мөн зэсийн гадаргуун дээр дөрвөн цаг гаруй хугацаанд тэсвэртэй байжээ. Харин цаасан гадаргуун дээр 24 цаг, зэвэрдэггүй гадаргуу дээр 2-3 хоног тэсвэртэй байжээ. Шинэ коронавирусыг саарс коронавирустэй харьцуулахад ерөнхийдөө адил шинжтэй байна” гэлээ.

Exit mobile version