Улс төр

“Сод Монгол”-ын Ц.Анандбазарын луйврын түүх цуврал-1

Нийтэлсэн

Анх жирийн ажилтнаар орж байсан “Сод Монгол Групп”-ийг өөрийн болгож, Ерөнхийлөгч нь болж чадсан Ц.Анандбазарыг зайтай эр гэхэд болох байх. Гэхдээ хэчнээн зайтай байлаа гээд хууль ёсыг дандаа гишгээд, худлын замаар гүйгээд байж болохгүй л дээ.

Ц.Анандбазар гуай өөрөө хэлэхдээ Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 15 хувийг нийлүүлж байна гэж томордог. Тэр нь ч үнэн л дээ. Шатахууны салбар дахь монополь тогтоосон нөхдүүдийн нэг бол тэр мөн. Уг нь тэр улайм цайм хууль журам зөрчсөн асуудлууд олонтой. Харин хариуцлага хүлээж байсан тохиолдол лав үгүй. “Сод Монгол” ХХК-ийн захирал асан Д.Чинзориг гэж хүн Ц.Анандбазарын тухай ярихдаа “1999 онд байгуулагдсан “Сод Монгол групп” гэх компанийн бичигтэйгээ Төмөр замын удирдах газар очиж миний 1996 онд байгуулсан “Сод Монгол” ХХК –ийн авах ёстой байсан 20 сая төгрөгийн гүйлгээг өөртөө авчихсан”, мөн “Эрэл” хувьцаат компаниас манай компанийн авах 50 сая төгрөгийг “Би ерөнхийлөгч нь байна” гэж хэлж аваад Р.Содхүүд өгсөн байдаг. Дараа нь өнөөх Р.Содхүү нь УИХ-ын гишүүн болсон. “Сод Монгол” ХХК болон “Сод Монгол групп”-ийн данс, актууд хүртэл ялгаатай байхад ингэж манай өмнөөс гүйлгээ хийсэн” хэмээн хэлж ярьж байсан нь хэвлэлийн хуудаснаа бий. За харин Ц.Анандбазар ноёнтны тухайд хариу тайлбар хийгээд байдаггүй. Яаж явж, юу хийж байж “Сод Монгол”-ын толгой эзэн болсноо мэдэхийн дээдээр мэдэж байгаагийн хувьд хариу тайлбар хийж, ярих тусам хэрэг бишдэнэ гэдгийг мэддэг ч биз. Ер нь бол Монголын бизнесийн түүхэнд түүн шиг ийм луйврын маягийн замналаар бүхэл бүтэн компанийг гартаа оруулсан хүн ч бараг таарахгүй байх шүү.

Тэрчлэн Ц.Анандбазарын хуудуутай үйл ажиллагаануудтай холбоотой анхаарал татсан мэдээллүүдээс хүргэхэд, тэрээр ТӨХ-ны дарга Д.Сугар, Мэдээлэл технологийн үндэсний паркийн даргаар ажиллаж байсан Ё.Сүхбаатар нарын хүмүүсийн дэмжлэгтэйгээр хууль журам зөрчсөн асуудал байдаг юм билээ. Тэр тухай нь өгүүлэхэд, Ц.Анандбазар тэр үед НИХ-ын тэргүүлэгч байсан бөгөөд төрийн өмчийг үнэгүйдүүлэх операцийг амжилттай хэрэгжүүлэхдээ тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, НИТХ-ын дарга Т.Билэгт нарын дэмийг ч бас авсан байж болзошгүй байдаг.

Тодруулбал, 2012 оны 1 сарын 1-ний өдрийн Дугаар 54/43 Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ гэгчийг Төрийн өмчийн хорооны ТГ-ын Хангамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэнүүд болох Б.Өнөрмаа, Д.Одмаа, Мэдээлэл технологийн үндэсний паркийн дарга Ё.Сүхбаатар, “Сод Монгол”-ын охин компани болох “Нью тур сафарис”-ийг төлөөлж Ц.Алтантөгс нартай байгуулсан байдаг. Гол нь төрийн хоёр байгууллага оролцсон тус гэрээ хууль бус байсанд асуудал бий. Уг нь Төрийн өмчийн хорооны 42 дугаар тогтоолд “Төрийн өмчийн ямар нэгэн байрыг түрээслэхдээ ам метрийг нь 18 мянган төгрөгөөс багагүй хөлсөөр түрээслүүлэх тухай” байдаг. Харин Ц.Анандбазарын тухайд энд өгүүлсэн хууль бус гэрээгээрээ төрийн өмчийн барилгын ам метрийг нь 6 мянган төгрөгөөр түрээслэсэн байдаг.

Мэдээлэл технологийн үндэсний паркийн барилга яах аргагүй Улаанбаатарын өндөр зэрэглэлийн байршилтай газар. Тэр ч утгаараа бусад байгууллагууд ам метрийг нь 35-36 мянган төгрөгөөр түрээслэдэг байхад л, Ц.Анандбазар эрхэм тэр үнийг бүр шалан дээр буулгаж 6 мянган төгрөгөөр түрээслэж чадсан гэхээр бас л том нүүр шүү.

2012 оны 1 сарын 1-ний өдрийн Дугаар 54/43 гэрээнд тусгаснаар бол цаашлаад энэ гэрээнд Мэдээлэл технологийн үндэсний паркийн хойд хэсэг буюу үзэсгэлэнгийн танхим байсан хэсэгт, 1 болон 2 дугаар давхарын нийт 1500 ам метр талбайг түрээслэнэ гэж дурьдсан байдаг ч, хэрэг дээрээ бол зоорийн хэсэг 1386 ам метр, 1 давхрын 1428 ам метр, 2 давхрын 1134 ам метр гээд нийтдээ 3948 ам метр талбайг түрээслэсэн байдаг. Тэгээд түрээсийн төлбөрөө тооцож өгөхдөө 1500 ам метр талбайгаар тооцож, нэг ам метрийг нь 6 мянган төгрөгөөр бодохоор, 1 сард 9-н сая төгрөг төлдөг гэсэн тооцоо дүн гарч байгаа юм. Уг нь зах зээлийн бодит үнэлгээгээр тооцвол 1 сард 138 сая төгрөг төлөх ёстой гэсэн дүн байдаг. Тэгэхээр жилдээ 1 тэрбум 658 сая 160 мянган төгрөг төлж таарахаар байгаа ч, Ц.Анандбазар гэдэг хүн бүхэл бүтэн 1 тэрбум 500 сая төгрөгийн түрээсээс чөлөөлөгдөж чадсан нь үнэхээр анхаарал татсан асуудал л даа.

За тэгээд Ц.Анандбазарын асуудал ямар дуусах биш. Төрийн өмчийг гуравдагч этгээдэд түрээслүүлэх бол Төрийн өмчийн хорооноос заавал зөвшөөрөл авах ёстой атал, “Сод Монгол” группын Ц.Анандбазарт бол тэр асуудал огт падгүй гэдэг нь Мобиком, Юнителд сарын 5,2 сая Броадвэйд 3,9 сая, Wendy-д 2 сая төгрөгөөр тус тус түрээслүүлсэн байдгаас нь харагддаг. Эдгээр байгууллагаас сард нийтдээ 15 сая төгрөг аваад, өөрийнхөө хэтэвч рүү хийчихдэг байсанд асуудлын гол оршиж байгаа юм.

“Сод Монгол”-ын Ц.Анандбазарын луйврын түүхүүдээс цувралаар хүргэнэ…

Exit mobile version