Улс төр
Сод Монгол-ын Анандбазар Булган аймагт аяны мешок, дуран, 10-400.000 мянган төгрөгийн бензиний талон тарааж байна
Сод Монгол группын захирал Ц.Анандбазар Булган аймагт нэр дэвшихээр тойргийнхноо тойглож явна. Булган аймгийн нутгаар яваа Ц.Анандбазар тааралдсан хүндээ хоёр хүний мешок, хоёр нүдний дуран бэлэглээд, иргэдийг цуглуулж том том хонжвортой сугалаа явуулж байна. Азын сугалаанд мотоцикль, эмээл, хазаар ногт чөдөр тааруулж, 100000-400000 төгрөгийн талон тааруулж байна. Шатахуун импортлогч томоохон компанийн эзэн гэдгээ харуулж, хүн бүрт 10000 төгрөгийн шатахууны талон өгсөн байна.