Улс төр

Ц.Анандбазар “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн овоолгыг ашиглах хүсэлт тавьжээ

Нийтэлсэн

Сод монгол” группийн Ерөнхийлөгч Ц.Ананбазар “Эрдэнэт” ТӨҮГ-т  зэсийн агууламж бүхий овоолгыг ашиглах, эдийн засгийн  эргэлтэд оруулах хүсэлтийг өгсөн талаарх эх сурвалжийн мэдээлэл байна.  Улмаар “Эрдэнэт” ТӨҮГ-ийн гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнгийн зүгээс Ц.Анандбазарын хүсэлтийг боломжит байдлаар судалж үзэх чиглэлийг өгөөд байгаа аж.

“Эрдэнэт”  үйлдвэрээс их хэмжээний зэсийн агууламж бүхий овоолго гардаг. Уг овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар хэд хэдэн ААН-үүд өмнө нь ажиллаж байсан түүхтэй. Мөнхүү Эрдэнэт хотын ард иргэд уг овоолгын үр шимээс хүртэх асуудал хэдэн жил дамнан яригдаж байгаа билээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Сод монгол” группийн Ерөнхийлөгч Ц.Анандбазарын хүсэлтийг улс төрийн хүрээнд дэмжих асуудал хэд хэдэн сувгаар яригдсан байна. Тиймээс ч Зэс эрдэнийн компанийн хохирогчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг “Эрдэнэт ” ТӨҮГ-т ажиллах үеэр уг асуудлаар эсэргүүцлээ илэрхийлэхээр яригдаж байгаа аж.

Улс төрийн хүрээнд нэр нөлөөтэй эл эрхэм УИХ-ын дарга Г.Занданшатараар дамжуулан, нэгэн үес Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй харилцаа тогтоох оролдлого хийсэн гэгддэг. Тэрбээр газрын тосны үйлдвэр барих Засгийн газрын ажилд нэгэн үе идэвхтэй оролцож явсан ч тодорхойгүй шалтгаанаар оролцоо нь бүдгэрсэн юм.

Exit mobile version