Бидэнтэй нэгд

Covid-19

Иранд “Covid-19”-өөс сэргийлэх худал мэдээнд итгэсэн 27 иргэн алкоголийн хордлогоор нас баржээ

Нийтэлсэн

Дэлхийн дахинд лхагва гаригийн байдлаар 118 оронд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан батлагдсан 119176 тохиолдол, 4295 нас баралт бүртгэгдээд байна. Энэ нь дэлхийн нэг сая хүн амд ногдох “Covid-19”-өөр халдварласан хүний тоо 15.3-д хүрсэн гэх үзүүлэлт юм.

Нийт идэвхтэй халдвар авсан 48264 өвчтөн байгаагийн 87 хувь буюу 42217 хүний харьцангуй хөнгөн байдлаар өвчилсөн, 13 хувь буюу 6047 өвчтөний биеийн байдал хүнд болон ноцтой хэмжээнд хүрчээ. Харин өвчтөний түүх хаагдсан 70912 тохиолдол бүртгэгдээд байгаагийн 94 хувь буюу 66617 хүн эдгэсэн бол үлдсэн зургаан хувьд нь нас баралт бүртгэгджээ.

Макао, Непал, Шри-Ланка, Гибралтар гэх дөрвөн улс өвчлөлгүй орнууд болжээ. Харамсалтай нь сүүлийн 24 цагийн байдлаар Монгол Улс, Турк, Ямайк, Бүгд найрамдах ардчилсан Конго, Чаннел Арлууд, Болив зэрэг орнуудад халдварын анхны тохиолдлууд бүртгэгдлээ.

БНХАУ – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 56.1

БНХАУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр халдвар авсан ердөө 24 тохиолдол 22 нас баралт бүртгэгдсэн байна. Нас барсан тохиолдлууд нь бүгд “Covid-19”-ийн халдварын хамгийн том голомт болсон Хубэй мужид бүртгэгджээ. Хятадын Эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсанаар мягмар гаригт халдвараас эдгэсэн 1578 өвчтөн эмнэлгээс гарчээ.

Тус улсад өнөөдрийн байдлаар 3158 нас баралт бүртгэгджээ. Харин халдвар авсан 80778 тохиолдол гарсны 61481 өвчтөн халдвараас бүрэн эдгэж эмнэлгээс гарсан бөгөөд лхагва гаригийн байдлаар урд хөршид 16139 идэвхтэй халдварласан тохиолдол байгаагаас 4794 өвчтөний биеийн байдал хүнд болон ноцтой хэмжээнд байгаа аж.

Итали – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 167.9

Европ тив дэх шинэ төрлийн коронавирусийн хамгийн том голомтод тооцогдож буй Итали улсад сүүлийн 24 цагийн байдлаар шинээр халдвар авсан батлагдсан 977 тохиолдол, 168 нас баралт бүртгэгдлээ. Ийнхүү тус улсад нийт халдварласан хүний тоо 10149-д, нас барсан иргэдийн тоо 631-д хүрээд байгаа нь БНХАУ-ын араас бичигдэх үзүүлэлт юм. Хятадад нийт халдвар авсан иргэдийн 80 хувь гаруй нь эдгээд байгаа бол Италид халдвар авсан иргэдийн ердөө 10 хувь буюу 1004 өвчтөн эдгэжээ. Одоогоор тус улсад идэвхтэй халдвар авсан 8514 иргэн байгаагийн 877 өвчтөний биеийн байдал хүнд болон ноцтой хэмжээнд хүрчээ.

Иран – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 95.7

Исламын бүгд найрамдах Иран улс нь Ойрхи Дорнод дахь шинэ төрлийн коронавирусийн хамгийн том голомтод тооцогдож буй. Тэгвэл тус улсад сүүлийн 24 цагийн байдлаар шинээр халдвар авсан 881 тохиолдол, 54 нас баралт бүртгэгджээ. Нийт халдвар авсан иргэдийн тоо 8042-д хүрсэн бөгөөд үүнээс ойролцоогоор 30 хувь буюу 2731 өвчтөн эдгэсэн байна. Харин нас барсан иргэдийн тоо 291-т хүрчээ.

Ираны төрийн мэдлийн “IRNA” агентлагийн мэдээлснээр даваа гаригт тус улсад алкоголийн хордлогын улмаас 27 хүн нас барсан байна. Эдгээр иргэд нь алкоголь хэрэглэснээр “Covid-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой гэх худал ташаа мэдээнд итгэсний улмаас муу чанарын алкоголь хэтрүүлэн хэрэглэжээ. Учир нь тус улсад бүх төрлийн алкоголийг хуулиар хориглодог бөгөөд иргэд хууль бусаар архи, согтууруулах ундааг гэрийн нөхцөлд, чанарын шаардлага хангаагүй болон техникийн спирт зэргээр найруулж, хэрэглэн улмаар хордох, амь насаа алдах тохиолдол цөөнгүй гардаг аж.

Өмнөд Солонгос – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 151.3

Япон – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 4.6

БНХАУ-аас гадна Ази тив дэх шинэ төрлийн коронавирусийн томоохон голомт болоод байсан Өмнөд Солонгос болон Япон улсуудад өвчний дэгдэлт харьцангуй намжиж, тархалтыг хяналтдаа оруулж эхэлсэн талаар тухайн орнуудын Эрүүл мэндийн байгууллагуудын эх сурвалжууд мэдээлсэн.

Тэгвэл сүүлийн 24 цагийн байдлаар Өмнөд Солонгост шинээр халдвар авсан 227 тохиолдол, 7 нас баралт бүртгэгдсэн бол Японд 57 тохиолдол, нэг нас баралт бүртгэгджээ. Нийт халдвар авсан хүний тоо Өмнөд Солонгост 7755, нас баралт 60 хүрээд байгаа бол Японд тохиолдлын тоо 587, нас баралт 10 болжээ.

Франц – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 27.3

Испани – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 36.3

Герман – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 18.7

Итали улсаас гадна Франц, Испани, Герман зэрэг Европын орнуудад шинэ төрлийн коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж буй. Тухайлбал, сүүлийн 24 цагийн байдлаар Францад шинээр халдвар авсан 372 тохиолдол, 3 нас баралт бүртгэгдсэн бол Испанид 464 тохиолдол, 6 нас баралт, Германд 341 тохиолдол бүртгэгджээ. Франц улсад нийт халдвар авсан хүний тоо 1784, нас баралт 33, Испанид 1695 тохиолдол, 36 нас баралт, Германд 1565 тохиолдол, 2 нас баралт бүртгэгдээд байна.

АНУ – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 2.9

АНУ-д сүүлийн 24 цагийн байдлаар шинээр халдвар авсан 271 тохиолдол, 4 нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 975, нас барсан иргэдийн тоо 30-д хүрчээ.

Ойролцоогоор 8.6 сая хүн амтай Нью-Йорк хотод мягмар гаригт шинээр халдвар авсан 173 тохиолдол бүртгэгдсэн юм. Тус хот нь АНУ дахь “Covid-19”-ийн эрчимтэй голомт болох эрсдэл үүсээд буй. Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо мягмар гаригт Нью-Йорк хот дахь халдварын хамгийн халуун цэг болоод буй хойд хэсгийн Нью Рошель руу Үндэсний харуулын корпусыг илгээж, тусгаарлах, нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр танилцуулсан. Тус муж нь шинэ төрлийн короанвирусийн дэгдэлтийн эсрэг энэ төрлийн тусгаарлах арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн АНУ-ын анхны муж болсон юм.

Эх сурвалж: WHO.int, worldometers.info, Caixin Global

CGTN мэдээ12 цаг өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ19 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ20 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм2 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг2 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр2 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр2 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр2 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ3 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент6 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий6 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент7 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн