CRI Монгол радио

Зорилгынхоо төлөө зоримог урагшилсаар байна

Нийтэлсэн

 

Хятад улсад халдварт өвчний эсрэг бүх нийтийн тэмцэл ид явагдаж байна. Үүний зэрэгцээ Ши Жиньпин даргын биечлэн удирдаж, өөрийн гараар төлөвлөлт хийж байгаа ядуурлаас ангижруулах тулаан ч шийдвэрт тэмцлийнхээ эцсийн шатанд ороод байна. Дээрх хоёр тулааныг бараг зэрэг хийж байна. Нөхөр Ши Жиньпинээр төв болгосон Намын төв хорооны хүчтэй удирдлага дор нийт Хятадын ард түмэн жаргал зовлонгоо хамтатган, шантаршгүй эрч зоригоор энэ хоёр дайнд ялалт байгуулахаар тэмцэж байгаа.

2020 он бол ядуурлаас ангижруулах дайны сүүлчийн жил. Бас хамгийн амаргүй үе байх болно. Ирэх есөн сарын хугацаанд өдөр хоног тоолон байж тэмцэнэ гэсэн үг. Цаг бачим, үүрэг хүнд гэсэн үг. Энэхүү шийдвэрлэх цаг үед шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсанаар шинэ сорилттой учирсан байна.

Одоогийн хэрэгжүүлж байгаа энэхүү стандартаар хөдөө нутгийн ядуу хүн амыг 2020 онд бүхнийг ядуурлаас ангижруулна гэж Намын төв хорооноос улс, ард түмэндээ өгсөн бат ноттой амлалт хийсэн билээ. Үүнийг заавал биелүүлэх хэрэгтэй гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин саяхан болсон Ядуурлаас ангижруулах шийдвэрт тэмцэлд ялалт байгуулах тухай судлан ярилцах хурал дээр онцлон тэмдэглэсэн байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ, “Энэ бол хүнд хэцүү дайн юм. Төгсөл үе болох тусам эрч хүчээ нэмэхээс биш сулруулж болохгүй, амарч зогсох эрхгүй, тайван суух аргагүй” гэжээ.

40 жилийн турш, үйлдвэрлэлийн бригадаас намын үүрийн нарийн бичгийн дарга болж, мөн том гүрний их удирдагчаар шалгарсан Ши Жиньпин ядуу амьдралтай ард олныг сэтгэлдээ тээж, тэднийг хэрхэн мөр бүтэн гэдэс цатгалан байлгах тухай үргэлж санаагаа чилээж явдаг байлаа.

ХКН-ын 18-р их хурлаас хойш, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятад улсын бүх ядуу бүс нутагт очиж ажиллан, санаа бодлоо ядуурлаас ангижруулах зорилтод төвлөрүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах аугаа үйлст шуударсан юм.

Сүүлийн жилүүдэд Хятад улсын ядуурлаас ангижруулах тэмцэл шийдвэрлэх чанартай амжилт олж, тус улсын ядуу хүн ам 2012 оны сүүлчээр 98.99 сая байсан бол 2019 оны сүүлч гэхэд 5.51 сая болж буурчээ.

Одоо “Шинэ төрлийн коронавирусийн халдварын нөлөөг арилган, ядуурлаас ангижруулах шийдвэрт тэмцэлд тал бүрийн хүчин чармайлтаар ялалтад хүрэх” зарлиг хэрэгжсээр байна. Зорилгоо тодорхойлон дээрх хоёр шийдвэрт дайнд ялалт байгуулахаар тэмцсээр байна.

Exit mobile version