CRI Монгол радио

“Нью Йорк таймс” сонин хоёрдмол баримжаа хэрэгжүүлж байна

Нийтэлсэн

3-р сарын 8-ны 10 цаг 50 минутад “Нью Йорк таймс” сонин өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа шинэ мэдээ нийтэлсэн байна. Тодруулбал, Итали улсын Милан хот, Венец хот тэрчлэн түүний хойд нутгийн зарим бүс Европ тивд шинэ төрлийн коронавирусийн халдвар гарахаас сэргийлэхийн төлөө эдийн засгийн эрсдэлийг ч хайхралгүйгээр хотоо хаасан байна гэжээ.

Уг мэдээнд хотоо хаах, Итали улсын засгийн газрын халдварт өвчнийг сэргийлэхийн тулд хэрэгжүүлж байгаа аялал жуучлалыг хориглох зэрэг арга хэмжээг сайшаасан байна. Мөн Италийн засгийн газрын эдгээр үйл ажиллагааг “эрхэм дээд” гэмээн сайшааж, энэ нь богино хугацаанд эдийн засагт нөлөөлж, барууны ардчилсан орнуудын зарим үнэт зүйлийн тухай үзэлтэй зохицохгүй боловч урт хугацааны өнцгөөс үзэхэд улс орныг халдварт өвчний заналхийллээс зайлуулж байгаа болохоор шаардлагатай арга хэмжээ гэсэн байна.

Харин түүний өмнө өдөр “Нью Йорк таймс сонин”-ы нийтэлсэн өөр нэг мэдээнд Хятад улсын халдварт өвчнийг сэргийлэхийн төлөө авч хэрэгжүүлсэн хотоо хаах арга барилын тухай адил бусаар мэдээлсэн байдаг.

Уг мэдээнд тэмдэглэхдээ, “Хятад улс шинэ төрлийн коронавирустэй тэмцэж хүнд үрэгдэл гаргаж байж магад” гэжээ. Уг мэдээнд Хятад улсын хотоо хааж байгаа нь “Ард олны амьдрал, хувь хүний эрх чөлөөнд асар их гарз хохирол учруулж байна” гээд “бүдүүлэг”, “хүний эрхэнд халдсан” гээд бас иймэрхүү арга нь халдварт өвчнөөс ч илүү хортой хэрэг юм гэжээ.

Хотоо хааж байгаа тухай адилхан мэдээлэл хийж байгаа “Нью Йорк таймс сонин” харин Италийн авч байгаа аргыг “эрхэм дээд” , “шаардлагатай” гэж мэдээлсэн бол Хятадын авч байгаа аргыг харин “бүдүүлэг”, “хүний эрхэнд халдсан” гэж мэдээлж байна. Энэ хоёр мэдээ нэг л өдөр алгасан нийтлэгдсэн боловч мэргэжлийн гэж байгаа барууны хэвлэлийн хоёрдмол “баримжаа”-г харуулж, зөрчилтэй үзэл бодлыг харуулсан байна.

Exit mobile version