Нийгэм
Иргэн “Н”-ийн шинжилгээний хариу сөрөг гарлаа
Франц иргэний чиглэлээс ирж тусгаарлагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн “Н” -ийн шинжилгээний хариу сөрөг гарсан тухай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл мэдэгдлээ.
Мөн Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарлагдаад байгаа Англи иргэн Davison Anthony Derek-ы болон Улаанбаатар-Өлгий-Увс чиглэлийн онгоцоор хамт зорчиж ирсэн иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирусний халдвар илрээгүй байна.