Covid-19

Франц иргэнтэй ойр байсан 207 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Нийтэлсэн

Халдвар авсан Францын иргэнтэй хамгийн ойр байсан есөн хүн /үүнд Англи Улсын иргэн багтаж буй/ болон бүгд 58 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ.

Ингээд нийлбэр дүнгээрээ өчигдрийн 149 хүн өнөөдрийн 58 хүн гээд нийтдээ 207 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарсан талаар мэдээлэв.

Франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Тухайн иргэн тайван, хоолоо сайн идэж, шингэн зүйл ууж, эмч нарын заавар зөвлөмжийг сайн дагаж байгаа. Зүрх судасны эмчилгээ оношилгоо хийж байна.

ХӨСҮТ-д нэг, хоёрдугаар хавьтал болон бусад иргэдийн шинжилгээ үргэлжилж байна.

Эх сурвалж: МУЗГ, ЭМЯ, ХӨСҮТ

Exit mobile version