Эрүүл мэнд

Д.Нямхүү: COVID-19 халдварыг 20 минутын дотор шинжилдэг түргэвчилсэн оношлууртай боллоо

Нийтэлсэн

Франц иргэний хувьд сэтгэл санаа нь тогтворжсон. Гэрийнхэн болон Элчин сайдын яамтайгаа ярьж Монголд үлдэж эмчлүүлэх шийдвэр гаргасан нь бидэнд их урам болж байна.

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өвчтөний ойрын хавьтал болсон 58 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Мөн шинж тэмдэг илрээд кампид ойрхон байсан есөн хүний шинжилгээ багтсан байгаа. Өнөөдөр Дорноговь аймгийн кампаас нэмж шинжилгээ ирнэ. Учир нь тодорхой хугацааны дараа дахин шинжилгээ авъя гэж ярилцсан юм. Мөн Франц иргэний хувьд сэтгэл санаа нь тогтворжсон. Гэрийнхэнтэйгээ болон Элчин сайдын яамтайгаа ярьсан. Ингээд Монголд үлдэж эмчлүүлэх шийдвэр гаргаж, бидэнд итгэж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь бидэнд их урам болж байна. Биеийн байдал нь тогтвортой байгаад бөгөөд эмчилгээ зөв явагдаж байна.

Энэ сарын 12-нд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж шинжилгээ хийгдэж байна. Түүнчлэн энэ сарын 11-нд 25 хүнийг ажиглалтад авсан. Хяналтад байгаа хүмүүсийнхээ дунд шинжилгээ аваагүй ч гэсэн шинж тэмдэг илрэх нь үү гэдгийг байнга хянаж байгаа. Мөн гэрээрээ байгаа хүмүүс шинж тэмдэг илэрвэл заавал мэдэгдэх ёстой шүү. Түргэвчилсэн оношилгоо ирсэн. Энэ нь 20 минутын дотор хариу нь гардаг юм. Гэхдээ эцсийн хариуг нарийн шинжилгээгээр гаргана. Оношлуурын хувьд хангалттай бий” гэдгийг онцоллоо.

Exit mobile version