Эдийн засаг
Татварын орлого эхний хоёр сард 76.2 тэрбум төгрөгөөр буурав
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөг, үүнээс тусламж нь 1.4 их наяд төгрөг болж, нийт орлогын 93.5 хувийг эзэлж байна.
Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 120 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ийнхүү алдагдалтай гарахад
- урсгал зардал 196.0 (22.9%) тэрбум
- хөрөнгийн зардал 79.9 тэрбум буюу 2.6 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.
Төсвийн орлогын 86% нь татварын орлогоос бүрддэг. Тэгвэл 2020 оны хоёрдугаар сард татварын орлого 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 76.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна.
- Нэмэгдсэн өртгийн албан татвар 70.3 тэрбум төгрөг буюу 25.8%
- Бусад татвар төлбөр, хураамжийн орлого 33.5 тэрбум төгрөг буюу 23.6%
- Онцгой албан татвар 19.1 тэрбум төгрөг буюу 12.8% буурчээ.