Нийгэм

Өнөөдөр дэлхийн нойрны өдөр тохиож байна

Нийтэлсэн

Жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гарагт дэлхийн нойрны өдөр тохиодог байна. Энэ удаад дэлхийн нойрны өдөр гуравдугаар сарын 13-ны өдөр буюу өнөөдөр таарч байна.

Энэ өдрийг анх “Бөх унтаж, цовоо амьдар” уриатайгаар 2008 оны гуравдугаар сарын 14-нд эхлүүлж байжээ. Зорилго нь нойрны эмгэгтэй холбоотой асуудалд нийгмийн анхаарлыг хандуулах, нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах цаашлаад чанартай нойрны ач холбогдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх юм.

Дэлхий нойрны өдрийг тохиолдуулан жил бүр нэг сэдвийг онцолдог байна. Энэ жилийн хувьд “Илүү сайн нойр, илүү сайхан амьдрал, илүү сайхан ертөнц” гэсэн сэдвийн хүрээнд тохиож байгаа аж.

Хүн дунджаар амьдралынхаа гуравны нэг орчмыг унтаж өнгөрүүлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр насанд хүрсэн хүн өдөрт 6-8 цаг унтах ёстой байдаг. Гэхдээ хүмүүс завгүй амьдралыг хэв маяг, ажлын ачаалал, сэтгэл санааны тавгүй байдлаас улбаалан нойргүдэх тохиолдох бий. “Нойрыг юу ч орлож чадахгүй. Бид хангалттай нойр авснаар бие бялдар, сэтгэл санаагаа эмчилж байдаг” талаар амьдралын дасгалжуулагч Люк Коутинхо ярьжээ.

Нэг л өдөр нойргүй явснаар тархинд сэтгэцийн өөрчлөлтөд хүргэх химийн процесс явагдаж эхэлдэг. Хоёр өдөр нойргүй явбал дааварт өөрчлөлт орж, хүний тархин дахь мэдрэлийн холбоосууд гэмтдэг байна. Үүнээс гадна нойр дутмаг байх нь хүний бие дэх хөгшрөлтийг хурдасгаж, тархины үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлэн дархлааг муутгадаг аж.

Exit mobile version