Нийгэм
Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт цацрагийн хяналтын чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт ашиглаж буй рентген төхөөрөмжүүдийн цацрагийн аюулгүй ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Зөвлөн туслах үйлчилгээгээр цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг хэрхэн арилгах талаар улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.