Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Сирийн дайны 10 жил

Нийтэлсэн

Тунис, Египет, Ливид дарангуйллыг унагаасан “Арабын хавар” хувьсгалын төгсгөлд Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг унагаахын төлөө Засгийн газрын эсрэг тэмцэл эхэлсэн юм. Жагсагчид 2011 оны гуравдугаар сарын 15-нд гудамжинд гарч жагссанаар бүтэн 10 жил үргэлжлэх цус асгаруулсан дайныг өдөөх юм чинээ хэн ч санаагүй биз. Өнгөрсөн хугацаанд Сирийн дайнд 384 мянган хүн амь үрэгдсэний 116 мянга гаруй нь энгийн иргэн байсныг Хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ. Дайн эхлэхээс өмнө сиричүүд ирээдүйдээ итгэлтэйгээр амьдарч байлаа. Хөршүүдтэй нь харьцуулахад газрын тосны томоохон олборлогч биш ч 10 жилийн өмнө газрын тосны үнэ дунджаар 110 ам.доллар байсны ачаар Сирийн эдийн засаг эрчимтэй өсч, иргэдийн амьжиргааны түвшин ч дээшилж байв. Сирийг баян тансаг орон гэж хэлэхээргүй боловч дайнаас өмнө ард иргэд нь амь амьжиргаагаа түүртэлгүй залгуулаад байдаг байсан. Харин одоо хаа сайгүй бөмбөгдөлтөд өртөж нурсан барилга байшингууд, шаналал зовлонд цөхөрсөн ард иргэдийн дүр төрх нүдэнд тусна. Дайны улмаас Сирийн 21 сая хүний тал хувь буюу 11 сая гаруй нь орон гэргүй болж дүрвэжээ.

Дайн эхлэхээс өмнө Сирийн ДНБ 70 гаруй тэрбум ам.доллар байсан бол одоо 24.7 тэрбум болтлоо буурчээ. Дайны өмнө Сири улс өдөрт 400 мянган баррель газрын тос олборлон, 40 гаруй сая ам.долларын орлого олж байв. Энэ нь жилдээ 10 гаруй тэрбум ам.доллар гэсэн үг. Гэтэл одоо Сирийн эдийн засаг, дэд бүтэц бүхэлдээ сүйрчээ. НҮБ-аас мэдээлснээр Сирид 2011 оноос хойш 400 тэрбум ам.долларын өртөг бүхий барилга, байгууламж сүйдсэн байна. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууламжийг тал нь, таван сургууль тутмын хоёр нь ашиглах боломжгүй болж, сүйрснийг НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгджээ. Үйлдвэрийн барилга байгууламжуудын 90 хувь, орон сууцны барилгуудын тал хувь нь эвдрэн сүйрчээ. Сири орны баялаг түүх манай эриний өмнөх 4000 жилийн өмнөөс эхтэй. Нийслэл Дамаск хот гэхэд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний хотуудын нэг бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн туурь, барилгууд олон байв. Гэсэн ч олонх нь дайны үеэр сүйдсэн.

Дайны хажуугаар “Исламын улс” зэвсэгт бүлэглэл Сири, Иракийн суларсан байдлыг нь далимдуулан 2014 онд газар нутгийн нэлээд хэсэгт хяналтаа тогтоон, иргэдийн эсрэг харгислал явуулсан. “Исламын улс” бүлэглэл гадаадын иргэдийг барьцаалан мөнгө нэхэж, хохирогчдыг олны өмнө цаазлах, охид бүсгүйчүүдийг хулгайлан боолчлох зэрэг хэрээс хэтэрсэн үйлдлийг өдөөж байв. Тус бүлэглэлийн эсрэг АНУ, ОХУ тэргүүтэй их гүрнүүд цохилт өгч тэмцсэнээр 2019 оны нэгдүгээр сард Исламын улс бүлэглэлийг ялсныг Дональд Трамп мэдэгдсэн юм. АНУ нь Сирийн Засгийн газрын эсрэг тэмцэгч босогчдын бүлгүүдийг дэмжин дайнд хөндлөнгөөс оролцож байгаад өнгөрсөн оны сүүлээр 2000 цэргээ эргүүлэн татах шийдвэр гаргасан. Гэсэн ч АНУ-ын 200 орчим тооны цэргүүд Сирийн зүүн хойд хэсгийн курдууд байрладаг бүсэд байршсан хэвээр байна. Израйль улсаас Хезболлах бүлэглэл болон Ираны цэргийн байршлуудад цохилт өгөх нэрийдлээр Сирид тогтмол агаарын цохилт өгдөг.

Өдгөө ОХУ, Иран, Ливаны Хезболлах бүлэглэлийн дэмжлэгтэй Башар аль-Ассадын Засгийн газар газар нутгийнхаа 70 хувьд хяналтаа эргэн тогтоогоод байна. Гэтэл хөрш Турк улсаас Сирийн зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжин, хил залгаа Идлиб мужид цэргээ оруулжээ. Оросын агаарын хүчнээр дэмжүүлсэн Сирийн Засгийн газар Идлиб дэх Туркийн армид цохилт өгсний улмаас тус улсын 34 цэргийн алба хаагч амь үрэгдсэн юм. Үүний улмаас хоёр орны хооронд зөрчил үүссэн билээ. Харин Сирид гал зогсоох хэлэлцээр энэ гуравдугаар сарын эхээр хэрэгжиж эхэлснээр Турк, ОХУ-ын цэргүүд хамтарсан эргүүлийг Идлиб мужид хийж эхэлсэн аж. Хоёр орны хамтарсан цэргийн эргүүл нь бэлгэдлийн чанартай гэж ажиглагчид үзэж байна. Тус мужид өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш зэвсэгт мөргөлдөөн, халдлагын улмаас 500 орчим хүн амь үрэгдэж, сая шахам хүн орон гэрээ орхин дүрвэжээ.

CRI Монгол радио8 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио8 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио8 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио8 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио8 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм8 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий8 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг8 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий8 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий8 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр8 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр8 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент8 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ