CRI Монгол радио

Зээлийн хүүг маш ихээр бууруулж, халдварыг даван туулна

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: 15-нд АНУ-ын Холбооны нөөцийн зөвлөл мэдэгдэхдээ: Холбооны Нөөцийн Сангийн зээлийн хүүгийн зорилтод хүрээг 1 нэгжээс бууруулаад 0%-0.25%-ийн хооронд байлгаж, 700 тэрбум ам долларын уужуу төлөвлөгөөг эхлүүлж, Америкийн эдийн засаг шинэ хэлбэрийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварын нөлөө хүртэхээс хамгаална гэжээ.

Мөн өдөр АНУ-ын Холбооны нөөцийн зөвлөл дээрх мэдэгдэлдээ: шинэ хэлбэрийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар ихээр дэлгэрснээр, Америкийг багтаасан маш олон орны эдийн засгийн үйл ажиллагааны дэг журмыг алдагдуулж, дэлхийн банк санхүүгийн байдал ч ноцтой нөлөөлөгдсөн байна. Богино хугацааны дотор, шинэ хэлбэрийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар Америкийн эдийн засгийн үйл ажиллагаанд дарамт учруулж, эдийн засгийн ирээдүйд эрсдэл учруулах болно. Иймээс зээлийн хүүг ихээр бууруулаад 0%-0.25%-ийн хооронд байлгаж, Америкийн эдийн засаг эрсдлийн шалгалтыг дааж гарах хүртэл энэхүү зорилтод хүрээг хадгалсаар байх болно хэмээн АНУ-ын Холбооны нөөцийн зөвлөл шийдвэрлэсэн байна. Түүнчлэн нийт 700 тэрбум ам долларын уужуу төлөвлөгөөг эхлүүлж, банк санхүүгийн зах зээлийг дэмжих болно гэжээ.

Ганаа орчуулав

Exit mobile version