Нийгэм

Токиогоос 257 иргэн тусгай нислэгээр эх орондоо ирлээ

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 16:25 цагт хөөрсөн Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 аяллын дугаартай онгоц Улаанбаатарт газардлаа. Ийн 257 монгол иргэн эх орондоо ирлээ.

Өчигдөр эхний ээлжийн 244 иргэнийг БНСУ-аас авчирсан бол өнөөдөр өглөө Берлин-Москва чиглэлийн нислэг ирсэн. Токиогоос нийт 257 иргэн эх орондоо ирснээр Турк улсаас нислэг үйлдэх үлдээд байна.

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн олон улсын нислэгийг зогсоосон.

Уг шийдвэртэй холбоотойгоор Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу гадаад улсад байгаа хүндэтгэх шалтгаантай иргэдээ эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулж байгаа юм. Тусгай нислэгээр ирж буй иргэдийг шууд тусгаарлах байр руу хүргэж 14 хоног ажиглалтад байлгана.

Exit mobile version