Бидэнтэй нэгд

Яам

Гурван тохиолдолтой ойрын 61 хүний хариу сөрөг гарсан

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.17/-ийн ээлжит цаг үеийн мэдээллээ хийж байна. Монгол Улсын гурван иргэн болох 30-60 насны гурван эмэгтэй коронавирусийн халдвар авсан нь баталгаажсан юм.  Мөн Франц улсын иргэний сэтгэл санаа өндөр, биеийн байдал нь хэвийн байгааг албаныхан хэллээ.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-2020 оны гуравдугаар сарын 10-нд батлагдсан коронавирусийн халдвартай Франц иргэнтэй ойрын хавьтлын 88 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Ингэснээр түүнтэй ойр байсан хүмүүсийн биеийн байдал хэвийн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан,  тусгаарлах арга хэмжээ үргэлжилж байгаа. Мөн Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдлын тандалт судалгаа үргэлжилж байна.

Мөн 2020 оны гуравдугаар сарын 16-ны БНСУ-аас ирж, тусгаарлагдсан хоёр, Франц улсаас дамжин  ирсэн нэг иргэнээс коронавирус /Covid-19/ илэрсэн. ХӨСҮТ-д дээрх гурван батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 111 хүнийг тусгаарлаж, шинжилгээ хийж, 61 хүнээс коронавирус илрээгүй бөгөөд бусад хүмүүсийг шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Мөн гаднаас ирсэн иргэдийг бүгдийг нь  ажиглалт, тусгаарлалтад аваад ажиллаж байна.

Түргэвчилсэн оношлуураар авсан онгоцоор ирсэн 43 хүний шинжилгээний хариу гаргаж үзлээ. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Энэ оношлуур бидэнд байгаа нь ажил хөнгөлж байна. Шинээр онош батлагдсан тохиолдлууд гурвуулаа эмэгтэй 37, 50-60 гаран насныхан байгаа. Үүнд онцгой анхаарч эмчилгээ, хяналт эхэлсэн. Франц иргэний биеийн байдал, сэтгэл санаа өөдрөг байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ /ЭМЯ/ ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ:

-Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар дэлхийн 164 оронд тархсан байна. Шинээр 14 оронд өвчлөл нэмэгдсэн. Европын орнуудад буюу Норвеги, Итали, Испани, Дани, АНУ, Итали, ХБНГУ, Францад өвчлөл өндөр тархацтай хэвээрээ байна. Монгол Улсад өчигдөр /2020.03.16/ шинээр коронавирусийн гурван тохиолдол бүртгэгдсэн. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр зорчигч, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг эмэгтэйд илэрсэн. Бүх хавьтлыг авч тусгаарлан тандалт шинжилгээ хийж байна.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд өвчлөл өндөртэй газраас ирсэн учраас эрсдэл өндөртэй гэж тооцоолж байсан. Тиймээс ирсэн зорчигчид бүгд маск зүүн хоол хүнс идээгүй, өөр хоорондоо яриагүй. Тиймээс тархвар судлалын хувьд эрсдэл багатай. БНСУ-аас ирсэн хоёр тохиолдол тус улсын эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байсан. Тиймээс эмнэлгээр явахаас илүүтэй утсаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахыг анхааруулж байна. Эрүүл мэндийн чиглэлээр 24 цагийн утаснууд ажиллаж байгаа. Яаран эмнэлэгт хандах нь өөрийгөө эрсдэлд оруулж байгаа зүйл гэдгийг анхааруулъя. Гараа сайн угаа, дархлаагаа сайн дэмжиж, тайван байж, унтаж амрахыг ЭМЯ-аас цуврал зөвлөмжүүдээрээ хүргэж байгаа.

ЭМЯ-НЫ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ГАЗРЫН ДАРГА Я.БУЯНЖАРГАЛ:

-Тусгаарлан ажиглах ажиглалтад нийтдээ улсын хэмжээнд 2239 хүнийг авч ажилласан. Тусгаарлан ажиглалтад өнөөдрийн байдлаар 1330 иргэн байна. Өнгөрсөн хугацаанд 293 сэжигтэй тохиолдлыг бүртгэж шинжилгээ хийсэн. Онош батлагдсан дөрвөн  тохиолдол байна. Токио-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 256 зорчигч ирсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай байсан 63 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, өвчний голомтоос ирсэн иргэдийн ХӨСҮТ-д , бусад иргэдийг тусгаарлалтын байруудад хуваарилан ажиглалтад авсан.

Берлин-Москва Улаанбаатар чиглэлийн онгоцоор 231 иргэн ирсэн. Шаардлагатай иргэдийг  ХӨСҮТ-д тусгаарласан. Диализийн аппаратад орох шаардлагатай нэг иргэнийг Цэргийн төв эмнэлэгт аван, бусдыг “Амар” зочид буудалд ажиглалтад авсан. Хилийн боомтуудаар олон улс дамжсан хүмүүс их ирж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баян-Өлгий аймгийн Цагааннуур  боомтуудаар Австрали, Тайланд, Турк, Энэтхэг, БНСУ, Япон, Филиппин, Хонгконг, Канад Франц, Унгар Итали,  АНУ, Индонез зэрэг улсаар дамжиж орж ирсэн бүх хүнийг тусгаарлаж байна.

Цэргийн төв эмнэлгийг бүрэн тусгаарлаж, тухайн эмнэлэгт байсан 570 орыг бусад эмнэлгүүд рүү шилжүүлсэн. Эмч нарынхаа эрүүл мэндийн байдлыг ч мөн сайн сахиж байгаа. БНХАУ-аас уламжлалт анагаах ухааны чиглэлээр хэрэглэж байгаа эмийн жорыг бид өчигдөр авсан. Бид энэ чиглэлээр заавраа батлуулсан.

CGTN мэдээ24 цаг өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм2 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг2 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр2 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр2 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр2 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ3 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент6 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий6 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн