Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамж гарч хэрэгжиж байна. Гэвч энэ сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10-р хорооны иргэн Э.Б-ын авто засварын газар нь эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээрийн дэглэм, хөдөлгөөний хязгаарлалтыг зөрчин үйл ажиллагаа явуулж, засвар үйлчилгээ хийж байжээ.
Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу 150 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
Мөн Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс энэ сарын 16-нд 7,14,15, 20 дугаар хорооны нийтийн эзэмшлийн нутаг дэвсгэрт ил задгай худалдаа эрхлэгчдийн ашигладаг өлгүүрийн төмөрнүүдийг авч чөлөөлөн, “Болор ариусгал ХХК”-аар 7500 м2 зам талбайд ариутгал хийсэн байна.