Covid-19

Испанийн 21 настай дасгалжуулагч covid-19-ийн улмаас нас баржээ

Нийтэлсэн

Франциско Гарсиа нь Испанийн Малага хотын Атлетико Портапа Алта багийн хүүхдийн багийг 2016 оноос эхлэн дасгалжуулжээ. Тэрээр цус багадалттай байсан бөгөөд коронавирусийн шинж тэмдэг илрэн эмнэлэгт хүргэгдсэн аж.

Испани улсад коронавирусийн халдвар тархсанаас хойш 300 гаруй хүн нас бараад байна. Гарсиа нь Малага хотын халдвар авсан тав дахь хүн, мөн хамгийн залуу өвчтөн байжээ. Орон нутгийн эмнэлгийн ажилчдын үзэж буйгаар хэрвээ тэрбээр цус багадалттай байгаагүй бол бүрэн эмчлэгдэх боломжтой байсан аж.

Одоогийн байдлаар Франциско Гарсиа коронавирусийн халдвараар нас барсан хамгийн залуу хүн байж болзошгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Их Британид дөнгөж төрсөн хүүхэд коронавирусээр халдварлаж, дэлхийн хамгийн залуу халдвар тээгч болсон.

Эх сурвалж: NYP

Exit mobile version