CRI Монгол радио

Хувь заяаны хамтын цогц

Нийтэлсэн

 

Хүн төрөлхтөн үл мэдэх вирусийн аюул заналхийлэлтэй нүүр туллаа. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний удирдлагаар Хятадын ард түмэн шантаршгүй хатуу зоримог байж, коронавирустэй тэмцэх үндэсний хэмжээний дайныг өрнүүлсэн юм.

Халдвартай тэмцэх өмнө фронт буюу Хятадын үүрэг хариуцлага

Халдвар тахлын ажилд удирдагч ШиЖиньпин биечлэн оролцож, гадаадын зочдыг хүлээн авч уулзахын зэрэгцээ зарим улс орны удирдагчтай утсаар ярьж, Хятад улсыг дэмжиж буй олон улсын сэтгэл зүтгэлд талархан хариу захидал бичиж, халдвартай тэмцэх талаарх туршлага мэдээллээ танилцуулсан байна.

Тэрбээр онцлохдоо, Хятадын Засгийн газар нээлттэй, ил тод, хариуцлагатай байж, гадаад дотоодод мэдээллийг шуурхай дамжуулж, бүх нийтийн анхаарлын төвд буй асуудлаар хариулт өгч, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна гэжээ.

Хятад улс халдварыг тогтоон барих чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ба олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаа өрнүүлж, мэдээлэл солилцон, вирусийн генийн жагсаалтыг гаргаж, түргэн шалгах урвалжийг судлан үйлдвэрлэж, тархалтыг хязгаарлаж байна. Энэ нь Хятадын ард түмний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хариуцаж буйгаас гадна дэлхий нийтийн эрүүл мэндийн үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй явдал юм.

Жаргал зовлоо хамтатгаж бие биендээ туслах

Хятадын төр, ард түмний коронавирустэй хийсэн тэмцлийг Олон улсын хамтын нийгэмлэг дээд зэргээр үнэлж байна. 170 гаруй улс орны удирдагч, олон улс, бүс нутгийн 40 гаруй байгууллагын хариуцлагатай албан тушаалтан утас, захидал, мэдэгдэл хэлбэрээр Хятад улсыг дэмжиж буйгаа илэрхийлэн бодол саналаа хуваалцжээ.

Хятад улсын авч хэрэгжүүлсэн зоримог арга хэмжээ нь гарамгай удирдлага, онц байдлыг зохицуулах, зохион байгуулах, хэрэгжүүлэх зэрэг олон талын хүчин чадлыг харуулж байна. Энэ нь бусад улсын халдвартай хийх тэмцэлд дэлхийн ард түмэнд үлгэр жишиг үзүүлж байна.

Хувь заяаны хамтын цогцын нэг хэсэг нь дэлхий нийтээрээ халдвартай тэмцэх явдал

Халдвар улс орон гэж ялгаварлахгүй. Хямралын өмнө хүн төрөлхтөн хувь заяаны хамтын цогц байх ёстой.

Ши Жиньпин онцлохдоо, “Олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдал нь хүн төрөлхтөнд нүүрлэж буй хамтын сорилт юм. Улс орнууд бүгдээрээ чармайх ёстой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай холбоо тогтоож, холбогдох улс орнуудтай туршлага солилцон, вирусийн эсрэг эм бэлдмэл болон вакцины судалгааны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, халдвар тархсан бусад улс орон, бүс нутагт чадахын хирээр тусалж, их гүрний хариуцлагаа ухамсарлах болно” гэжээ.

Улс орнууд ард түмнийхээ аюулгүй байдалд заналхийлсэн халдварт өвчнийг ялж чадах эсэх нь эв найрамдал хамтын ажиллагаатай шууд холбогдож байна. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалын дагуу дэлхийн ард түмний хамт вирустэй тэмцэх болно.

Exit mobile version